Үйлчилгээний журам
Нэг. Нийтлэг үндэслэл
- Энэхүү журам нь EZAAL.MN веб-сайтыг ашиглан спортын заал, талбай цахимаар захиалах, дугуйлан, секцэд бүртгүүлэх, тухайн сайтыг ашиглахтай холбоотой заал түрээслүүлэгч болон түрээслэгчийн харилцааг зохицуулна.
- Хэрэглэгч нь EZAAL.MN-д хандаж, бүртгүүлсэн үеэс эхлэн Үйлчилгээний нөхцөлийг мөрдөх бөгөөд тухайн үеэс уг нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
- Үйлчилгээний нөхцөл нь EZAAL.MN веб сайт, гар утасны аппликейшн болон бусад төхөөрөмжөөр нэвтрэн EZAAL.MN-ийн үйлчилгээ авахад нэгэн адил үйлчилнэ.
- Түрээслүүлэгч талын хүсэлтийг харгалзан EZAAL.MN сайтын хэрэглээтэй холбоотой гэрээ байгуулан ажиллана.
Хоёр. EZAAL.MN
- EZAAL.MN-ийн хэрэглэгчийн захиалгын үйлчилгээ нь нэмэлт төлбөр, хураамж байдаггүй ба үнэ төлбөргүй юм.
- EZAAL.MN хэрэглэгчийн харилцагч байгууллага/заал, талбай-тай шууд хийсэн аливаа харилцаанд хариуцлага хүлээхгүй
- Харилцагч байгууллагуудын оруулсан үнийн дүн-д НӨАТ багтаагүй болно. Хэрэглэгч нь НӨАТ-ийн баримттай авах хүсэлтэй бол захиалга хийхээс өмнө урьдчилж 72 102 102 утсаар холбогдох.
- EZAAL.MN-тэй холбогдох гомдол эсвэл үйлчилгээний талаарх санал хүсэлтээ албан ёсоор [email protected] цахим хаягаар болон 72 102 102 утсаар холбогдон илгээх ба ингэхдээ үйлчилгээ авснаас хойш 5 хоногт багтаан ирүүлнэ. Дээрх хугацаанд ирүүлээгүй аливаа санал, гомдлыг хүлээн авахгүй ба гомдол барагдуулах боломжгүйг анхаарна уу.
- EZAAL.MN-нь таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээллийг энэхүү үйлчилгээний нөхцөлд зааснаас бусад зорилгоор ашиглах, бусдад задруулахгүй байх үүрэгтэй бөгөөд, мэдээллийн нууцлалыг хамгаалах үүрэг хүлээнэ.
- EZAAL.MN-нь дотоод сүлжээ, программын алдаанаас үүдэн хэрэглэгчийн захиалгыг давхцуулсан тоиолдолд хэрэглэгчийн захиалгын үнийн дүн дээр нэмж нэг цагийн тооцоог буцаан олгож санал гомдлыг шийдвэрлэх үүрэг хүлээнэ.
Гурав. Заал, талбай түрээслүүлэгч
- EZAAL.MN сайтад байршуулах заал, талбай, сургалтын төлбөрийн цагийн үнэлгээ болон цагийн хуваарийг түрээслүүлэгч/сургалт зохион байгуулагч тал тодорхойлно.
- Түрээслүүлэгч нь EZAAL.MN сайтад баталгаажсан захиалгыг цуцлах, давхардуулан захиалга авах эрхгүй.
- Түрээслүүлэгч хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр захиалгын цагийг өөрчлөх эрхгүй.
- Түрээслүүлэгч цахим захиалгын сайтад байршуулсан төлбөр болон цагийн хуваарийг баталгаажаагүй захиалгуудын хувьд өөрчлөх, шинэчлэх эрхтэй.
- Түрээслүүлэгч нэгэнт баталгаажсан захиалгын үнийг өөрчлөх, нэмэлт төлбөр шаардах эрхгүй.
- Түрээслүүлэгч EZAAL.MN сайтад заал, талбайн нөхцөл, спортын хэрэгсэл, тоног төхөөрөмж, хэрэглэгчдэд тавигдах шаардлага, заал талбай ашиглалттай холбоотой дотоод дүрэм журам, спорт барилга байгууламжийн хаяг байршил, заал талбайн менежертэй холбогдох утасны дугаар зэрэг шаардлагатай мэдээллүүдийг үнэн зөвөөр бөглөх үүрэгтэй.
- Түрээслүүлэгчийн оруулсан аливаа мэдээлэлд ямар нэг өөрчлөлт гарсан тохиолдолд тухай бүр EZAAL.MN сайтын мэдээллийн ажилтанд хандан зохих өөрчлөлт, шинэчлэлтүүдийг шийдвэрлүүлнэ.
- Түрээслүүлэгч нь баталгаажсан захиалгын цагийг баримталж, хэрэглэгчид спортоор хичээллэх заал, талбайг тухайн цагт бэлтгэсэн байх, байгууламжийн нөхцөлд тусгасан спортын хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах үүрэгтэй.
- Түрээслүүлэгч нь EZAAL.MN-ийн хэрэглэгчийн захиалгатай цаг давхцуулсан тохиолдолд хэрэглэгчийн захиалга дээр нэмж нэг цагийн үнэгүй тоглох эрх өгч санал гомдлыг шийдвэрлэх үүрэг хүлээнэ
Дөрөв. Заал, талбай захиалагч/хэрэглэгч
- Хэрэглэгч EZAAL.MN-тай хамтран ажиллагч байгууллагуудын байршуулсан спорт заал, талбайн мэдээлэлтэй бүрэн танилцаж цаг зав, нөхцөл боломжоо харгалзан сонголтоо зөв хийж захиалга өгнө
- Хэрэглэгч захиалга хийхдээ заал, өдөр хоног, тодорхой цаг зэргийг сонгон төлбөрийг урьдчилан хийснээр захиалга баталгаажна.
- Хэрэглэгч цахимаар захиалж баталгаажуулсан цагийн хуваариа баримтлах үүрэгтэй.
- Захиалга баталгаажсан тохиолдолд цуцлах боломжгүй бөгөөд захиалгаа цагтаа ашиглаагүй тохиолдолд төлбөрийг буцаан олгохгүй болно.
- Хэрэглэгч нь түрээслүүлэгчээс спорт байгууламжийн нөхцөлд тусгаснаас өөр нэмэлт нөхцөл, спортын хэрэгсэл тоног төхөөрөмж шаардах хүндрэл учруулахгүй байх үүрэгтэй.
- Хэрэглэгч нь түрээслүүлэгчийн заал, талбай түрээслүүлэхтэй холбоотой дотоод дүрэм, журамтай танилцаж дагаж мөрдөх үүрэгтэй