Заалаа бүртгүүлэх

Хадгалсан : заал

Захиалга хийх заавар

EZAAL.MN-нь спорт сонирхогчдод зориулагдан хялбар аргаар заал талбай сонгох, захиалга өгөх, шаардлагагүй дуудлага хийхгүйгээр онлайнаар төлбөрөө төлөх боломжийг олгодог.
Энэ үйлчилгээ нь үйлчилгээний нэмэлт төлбөргүй бөгөөд сайтад оруулсан үнэ нь заал түрээслүүлэгч талаас тогтоосон нэг ижил үнэ.

Хэрэглэгч хэрхэн WWW.EZAAAL.MN-с захиалга хийх вэ?
EZAAL.MN-д бүртгүүлэх

Өөрийн овог нэр, утасны дугаар, нууц үгээ оруулан бүртгэлээ үүсгээрэй

Зөвлөмж:
Бүртгэлээ бөглөж дуусаад доор байрлах үйлчилгээний нөхцөлтэй танилцан зөвшөөрч байна гэсэн хэсгийг зөвлөсний дараа бүртгэл амжилттай болно.
Заал талбайгаа сонгох

Тоглох спортын төрөл эсвэл дүүргээ сонгон заалаа сонгоорой

Зөвлөмж:
Шүүлтүүр хэсэгт тоглох спортын төрөл, дүүргээ оруулан заалаа хайх мөн газрын зургийг ашиглан заалаа илүү хурдан хайж сонгох боломжтой.
Заалны мэдээллийг уншиж танилцах

Зураг болон видео танилцуулгыг үзэж тухайн заалны бүх мэдээлэлтэй танилцсаны дараа танд тохирч байвал цагийн хуваариас сонгох

Зөвлөмж:
Өмнө нь үйлчлүүлж байгаагүй тохиолдолд мэдээллүүдтэй бүрэн танилцаж, үйлчлүүлэгчдийн сэтгэгдлийг үзэх.
Захиалах цаг сонгох

Цагийн хуваарьтай танилцан захиалахад тохиромжтой сул цагаас сонгон захиалах

Зөвлөмж:
Жишээ нь 20:00-22:00 цаг хүртэл захиалах бол 20:00,21:00 цагийг тус бүр сонгоно.20:00 цаг нь 20:00-21:00, 21:00 цаг нь 21:00-22:00 цаг хүртэл
Захиалгын төлбөр төлөх

Интернет банк ашиглан төлбөрийн нэхэмжлэх буюу Qpay-ийг уншуулан төлбөрөө төлөх

Зөвлөмж:

төлбөр төлөх:

  • Үүссэн нэхэмжлэх нь 180секундын хүчинтэй тул тухайн хугацаанд интернет банкны Qpay ашиглан төлбөрөө төлөх шаардлагатай.
  • Qpay доор байрлах Төлбөр төлөх хэсэг дээр дарж өөрийн харьцдаг банкаа сонгон банкны апплейкшнээрээ дамжуулан төлбөрийн нэхэмжлэхээр төлөх боломжтой.
  • Qpay уншуулахгүй захиалгын дугаар/утасны дугаар бичиж дансаар шилжүүлсэн тохиолдолд захиалга баталгаажихгүй.
  • Интернет банкаар төлөх боломжгүй тохиолдолд лавлах утас 72 102 102-руу холбогдож шилжүүлэх дансны мэдээлэл, гүйлгээний утгыг урьдчилж авах.
Захиалга баталгаажуулах

Бүртгэлтэй утасны дугаар дээр нь 72 102 102 тусгай дугаараас баталгаажуулсан мессэж очно

Зөвлөмж:
  • Мессэжэнд захиалсан заалны нэр, сонгосон цагийн мэдээлэл очих тул дахин нэг захиалгаа шалгаарай.
  • Хэрэв захиалга хийснээс хойш 3 минутын дотор гар утсанд нь мессэж очоогүй тохиолдолд яаралтай 72 102 102 утсаар холбогдоорой.

Location for : Listing Title