Заалаа бүртгүүлэх

Хадгалсан : заал

К.Мбаппе бэртлийн улмаас өнөөдрийн тоглолтыг өнжинө

К.Мбаппе бэртлийн улмаас өнөөдрийн тоглолтыг өнжинө

  • 2025/02/05
Довтлогч Килиан Мбаппе шилбэний булчиндаа гэмтэл авсан тул Испанийн цомын тэмцээний шөвгийн наймын тоглолтод оролцохгүй гэж “Реал Мадрид” багийн ахлах дасгалжуулагч Карло Анчелотти хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ.

Шөвгийн наймд учраас таарсан “Реал”, “Леганес” багуудын тоглолт өнөөдөр болно.

“Өчигдөр бид түүнд нэг өдрийн амралт өгсөн, өнөөдөр тэрбээр бэлтгэлээ хэвийн хэмжээнд хийлээ, хөлөнд нь цус хурсан тул маргааш ирэхгүй” гэж Анчелотти ярив.

Ням гарагт болсон Испанийн АШТ-ий “Эспаньол” /0:1/ багтай хийсэн тоглолтын үеэр Мбаппе бэртэл авсан байна. Тоглолтын 60 дахь минутанд “Эспаньол”-ын хамгаалагч Карлос Роберто өрсөлдөгчийнхөө араас хөл тавьж унагаснаар шар хуудсаар торгуулсан байна. Дараа нь тэрбээр хожлын гоолыг оруулжээ.

Энэ улиралд Мбаппе “Реал”-ын бүрэлдэхүүнд 33 тоглолтод оролцохдоо 21 гоол оруулж, 3 оновчтой дамжуулалт хийгээд байна. Тэрбээр өнгөрсөн зун тус клубт чөлөөт агентын хувиар шилжин ирсэн билээ.

22 тойргийн дараах байдлаар 49 оноо авсан “Реал” баг Испанийн АШТ-ний хүснэгтийн тэргүүнд бичигдэж, “Атлетико” багаас 1 оноогоор илүүрхэж байна. Дараагийн тойрогт тус хоёр баг “Реал”-ын талбайд 8-ны өдөр тоглоно. Мөн 11-ний өдөр “Реал” баг Англид очиж, Аваргуудын лигийн нэмэлт шатны тоглолтыг “Манчестер Сити” багтай хийнэ.
Эх сурвалж: montsame.mn
Түгээх : Facebook Twitter
Өмнөх
Б.Аюуш буюу mzinho: Бид энд цо...
Таны сагс ( бүтээгдэхүүн)

Байршил :