Шөвгийн 16-д өрсөлдөх багууд бүгд тодорлоо
- 2025/02/20
Аваргуудын лигийн тэмцээний шөвгийн 16-гийн хасагдах шатанд өрсөлдөх бүх багийн нэрс тодорхой боллоо.
Лхагва гарагт болсон тоглолтуудын дүнгээр “Реал Мадрид”, "Пари Сен-Жермен", Дортмундын "Боруссиа" болон Эйндховены ПСВ багууд 1/8-ийн плей-оффт шалгарсан байна.
Харин мягмар гарагт “Брюгге”, Мюнхений “Бавариа”, Роттердамын “Фейенорд”, Лиссабоны “Бенфика” багууд шөвгийн 16-д тоглох нь тодорхой болсон билээ.
Ирэх сард болох шилдэг 16 багийн тоглолтуудын оноолт дараах байдлаар гарах болов уу хэмээн баримжаалж байна.
Эх сурвалж: montsame.mn

- "ПСЖ" (Франц) баг - "Ливерпүүл" (Англи, 1-р гарч плей-оффт шууд шалгарсан), "Барселона" (Испани, 2-р гарч плей-оффт шууд шалгарсан) хоёрын аль нэгтэй нь оноолт таарна;
- "Брюгге" (Бельги) - "Лилль" (Франц, 7) эсвэл "Астон Вилла" (Англи, 8);
- "Реал" (Испани) - "Атлетико" (Испани, 5) эсвэл "Байер" (Герман, 6);
- ПСВ (Нидерланд) - "Арсенал" (Англи, 3) эсвэл "Интер" (Итали, 4);
- "Фейенорд" (Нидерланд) - "Интер" (Итали, 4) эсвэл "Арсенал" (Англи, 3);
- "Бавариа" (Герман) - "Байер" (Герман, 6) эсвэл "Атлетико" (Испани, 5);
- "Боруссиа" (Герман) - "Астон Вилла" (Англи, 8) эсвэл "Лилль" (Франц, 7);
- "Бенфика" (Португал) - "Барселона" (Испани, 2) эсвэл "Ливерпүүл" (Англи, 1).
Эх сурвалж: montsame.mn