Заалаа бүртгүүлэх

Хадгалсан : заал

Б.Нарантуяа Ази тивийн снукер бильярдын алтан медальт, монголын анхны тамирчин болов

Б.Нарантуяа Ази тивийн снукер бильярдын алтан медальт, монголын анхны тамирчин болов

  • 2025/02/24
Катарын нийслэл Доха хотод энэ сарын 15-22-нд болсон снукер бильярдын Ази тивийн аварга шалгаруулах снукер бильярдын тэмцээнд ОУХМ Б.Нарантуяа оролцож, Ази тивийн аварга анхны Монгол тамирчин болов.

Тэрбээр 15 улааны төрөлд өрсөлдөн, нэг ч үе ялагдаагүй бөгөөд тэмцээний шигшээд 2024 оны Азийн аварга Энэтхэгийн тамирчинг 3-0 харьцаагаар ялж, финалд Хонг Конгийн тамирчинг мөн 3-0 харьцаагаар ялсныг Биеийн тамир спортын улсын хороо мэдээллээ.

Б.Нарантуяа өмнө нь снукер биллиардын ДАШТ болон Ази тивийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан юм.

Эх сурвалж: montsame.mn
 
Түгээх : Facebook Twitter
Өмнөх
Милан, Кортина-2026” өвл...
Дараах
2029 онд боломж байгааг харуул...
Таны сагс ( бүтээгдэхүүн)

Байршил :