ЛеБрон Жеймс 50 мянган оноо авсан анхны сагсанбөмбөгч боллоо
- 2025/03/07
Америкийн алдарт сагсанбөмбөгч ЛеБрон Жэймс NBA-ийн түүхэнд 50 мянган оноо авсан анхны тоглогч боллоо. Ингэснээр бүх цаг үеийн онооны лидерийн амжилтаа ахиулж, хэзээ ч эвдэгдэхгүй байх магадлалтай амжилтын эзэн болж байна.
“Лос-Анжелес Лейкерс” багийн супер од тэрбээр өнгөрсөн ням гарагт “Лос-Анжелес Клипперс” багийг буулган авсан тоглолтод 17 оноо авснаар нийт онооны тоогоо 49 999 болгоод байлаа. Тэгвэл мягмар гаргийн орой “Нью-Орлеанс Пеликанс” багтай хийсэн тоглолтод 50 мянган онооны босгыг давахад шаардлагатай ганц оноог авахад тийм ч их хугацаа зарцуулсангүй.
Өдгөө 22 дахь улиралдаа гайхалтай тоглолтыг үзүүлж байгаа Л.Жеймс Лука Дончичийн дамжуулсан бөмбөгийг авч, гурван онооны шидэлтийг амжилттай оруулснаар 50 002 дахь оноогоо авчээ. Тэрбээр 39 жилийн турш хадгалагдаж ирсэн дээд амжилтыг 2023 онд эвдэж байлаа. Тодруулбал, Карим Абдул-Жаббар улирлын тоглолтуудад оролцох үеэрээ тогтоосон бүх цаг үеийн онооны дээд амжилтыг /38 387 оноо/ эвдсэн юм.
Л.Жеймс одоо К.Абдул-Жаббарын нийт 44 149 оноо авсан амжилтыг 6000 орчим оноогоор илүүрхэж байгаа бол гуравдугаарт, Карл Мэлоун (41 689 оноо), дөрөвдүгээрт, Коби Брайант /39 283 оноо/ бичигдэж байна. Харин Майкл Жордан 38 279 оноотойгоор бүх цаг үеийн онооны жагсаалтын тавдугаарт жагсаж байна. Одоо тоглож буй тоглогчдоос Кевин Дюрант л 35 мянган оноотойгоор шилдэг 10-т багтаж байгаа ажээ.
Эх сурвалж: montsame.mn