Заалаа бүртгүүлэх

Хадгалсан : заал

Монголын 3х3 шигшээ баг Азийн аваргад дахин түрүүлэхээр зэхэж байна

Монголын 3х3 шигшээ баг Азийн аваргад дахин түрүүлэхээр зэхэж байна

  • 2025/03/21

FIBA 3×3 Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 26-30 ны хооронд Сингапур улсад болно. Ингэснээрээ тус улсад энэхүү тэмцээн  найм дахь удаагаа буюу сүүлийн дөрвөн жил дараалан болж байгаа аж. Уг тэмцээнд Монгол Улсын шигшээ баг тамирчид оролцохоор бэлтгэлдээ аль хэдийнэ гарсан. Дөрөв хоног үргэлжлэх энэ тэмцээнд эх орноо төлөөлж эрэгтэй шигшээ багт Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, А.Ананд, О.Энхбаатар, Г.Дөлгөөн, Г.Отгонжаргал гэсэн тамирчид оролцохоор бэлтгэлээ базааж байна. Өнөөдрийн байдлаар/2025.03.20/ А.Ананд, Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, Ц.Отгонжаргал нарын нэрс урьдчилсан байдлаар бүртгэгджээ. Магадгүй тэмцээн эхлэхийн өмнө багийн мэдүүлэгт өөрчлөлт орохыг үгүйсгэхгүй. 2023 онд Ц.Отгонжаргалын оронд О.Энхбаатар оролцож, Азийн аварга болж байсан түүхтэй.

Харин эмэгтэй шигшээ багаас Б.Ариунцэцэг, О.Хулан, Н.Номин-Эрдэнэ, М.Цэрэнлхам, М.Булбул, Ц.Болорцэцэг, Э.Нарангоо нар бэлтгэлдээ хамрагдаад байна. Харин багийн урьдчилсан мэдүүлэгт Б.Ариунцэцэг, Э.Нарангоо, М.Булбул, О.Хулан нар багтжээ.

Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар канад мэргэжилтэн Стив Сир ажиллана. Монголын эрэгтэй шигшээ баг чансаагаараа тэргүүлж А хэсэгт эзэн орон Сингапуртай нэг хэсэгт орсон. Энэхүү хэсгийн үлдсэн нэг баг нь урьдчилсан шатанд өрсөлдөх Малайз, Индонез, Бахрайн, Хонконг, Гуамын нэг нь байх болно. Тэгвэл Монголын эмэгтэй шигшээ баг чансаагаараа Хятадын ард бичигдэж, “В” хэсгийг толгойлжээ. Тус хэсэгт Тайланд багтсан. Харин үлдсэн нэг баг нь Тайвань, Энэтхэг, Хонконг, Гуамын нэг нь байх аж.

ЭХ СУРВАЛЖ:News.mn

Түгээх : Facebook Twitter
Өмнөх
Дэндүү даруухан өндөрлөсөн дом...
Дараах
Бишрэлт Металл амжилтаа ахиулж...
Таны сагс ( бүтээгдэхүүн)

Байршил :