Заалаа бүртгүүлэх

Хадгалсан : заал

Зодог тайлсан Алиса Лью эргэн ирж, 19 насандаа дэлхийн аварга боллоо

Зодог тайлсан Алиса Лью эргэн ирж, 19 насандаа дэлхийн аварга боллоо

  • 2025/04/03

АНУ-ын Бостон хотноо 2025 оны уран гулгалтын ДАШТ болж өндөрлөлөө. Энэ удаагийн дэлхийн аваргад Орос, Беларусиас бусад бүхий л улс орны шилдгүүд оролцов. Хамгийн сонирхол татаж байсан төрөл болох эмэгтэйчүүдийн ганцаарчилсан ангилалд АНУ-ын 19 настай тамирчин Алиса Лью түрүүлэв. Түүний хувьд богино болон чөлөөт үзүүлбэртээ нийт 222.97 оноо авчээ. Харин мөнгөн медалийг гурван удаагийн дэлхийн аварга Японы Каори Сакамото, хүрэл медалийг мөн Японы тамирчин Монэ Чиба хүртсэн аж.

Ердөө хоёрхон жилийн өмнө их спортоосоо зодог тайлж байсан Алиса Лью мөсөн талбайдаа эргэн ирсэн нь зөв шийдвэр байжээ. Анх удаагаа дэлхийн аварга болсон Лью хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Миний туулсан бүхний дараа энэ мөч надад их зүйлийг өгүүлж байна. Өөрийн хамгийн шилдэг хоёр үзүүлбэрээ үзүүлсэнд туйлын баяртай байна. Би өмнө нь гаргасан шийдвэртээ харамсахгүй байна. Тийм шийдвэр гаргасандаа баяртай байна. Тэр шийдвэр л өнөөдрийн энэ мөчийг надад авчирлаа" гэжээ.

Түгээх : Facebook Twitter
Өмнөх
3×3: Азийн аваргын бүрэл...
Дараах
Казинс хасагдах аюултай тоглол...
Таны сагс ( бүтээгдэхүүн)

Байршил :