EASL: Хэсгээ тэргүүлж буй Хасын Хүлэгүүд баг маргааш тоглоно
- 2025/12/09
EASL буюу Зүүн Азийн Супер лигт Монголын дээд лигийн аварга Хасын хүлэгүүд оролцож байгаа. Тэд "С" хэсэгт багтсан бөгөөд хэсгээ гурван хожил, нэг хожигдолтойгоор тэргүүлж байгаа юм.
Тэгвэл хэсгийн ээлжит тоглолтоо Changwon LG Sakers багийн эсрэг Монгол цагаар 18:10, Солонгос цагаар 19:10 цагт хийх аж. Тэд өмнөх тоглолтдоо New Taipei Kings багт хожигдол хүлээсэн. Маргаашийн тоглолт нь хэсэгтээ хийх сүүлээсээ хоёр дахь тоглолт бөгөөд сүүлийн тоглолтоо Япон улсын "Alvark Tokyo" багтай Монголд тоглох хуваарьтай.
Б.АЗЖАРГАЛ
ЭХ СУРВАЛЖ: eguur.mn
Тэгвэл хэсгийн ээлжит тоглолтоо Changwon LG Sakers багийн эсрэг Монгол цагаар 18:10, Солонгос цагаар 19:10 цагт хийх аж. Тэд өмнөх тоглолтдоо New Taipei Kings багт хожигдол хүлээсэн. Маргаашийн тоглолт нь хэсэгтээ хийх сүүлээсээ хоёр дахь тоглолт бөгөөд сүүлийн тоглолтоо Япон улсын "Alvark Tokyo" багтай Монголд тоглох хуваарьтай. Б.АЗЖАРГАЛ
ЭХ СУРВАЛЖ: eguur.mn
