Заалаа бүртгүүлэх

Хадгалсан : заал

Тусгаар тогтнолын өдрөөр анхны холбооны цомын эзэд тодорно

Тусгаар тогтнолын өдрөөр анхны холбооны цомын эзэд тодорно

  • 2025/12/23

Монголын сагсан бөмбөгийн холбооноос анх удаа зохион байгуулж буй “Холбооны цом”-ын төлөөх тэмцээний финалд өрсөлдөх багуудын нэр тодроод байна. Хоёр сарын өмнө эхэлсэн тус тэмцээний эрэгтэйчүүдийн ангиллын финалд лигийн есөн удаагийн аварга, Азийн аваргуудын лигийн хүрэл медальт “Хасын Хүлэгүүд” болон “Эс Жи Эйпс” баг шалгарчээ.

“Эйпс”-ийнхэн хагас шигшээд “Бишрэлт Металл”-ыг 73:64-өөр буулган авснаар анхдугаар “Холбооны цом”-ын финалд тоглох эрхтэй болоод байгаа юм. Тэгвэл “Хасын Хүлэгүүд” багийнхан “Би Си Эйч Найтс”-ыг 76:73-аар буулган авч финалд шалгарсан.

Харин эмэгтэйчүүдээс лигт хожигдолгүй яваа “Улаанбаатар Амазонс” болон дэд байрт жагсаж байгаа “Пайретс” баг шалгарсан байна. Тус тэмцээний хүрэл медалийг эрэгтэйчүүдээс “Найтс”, “Бишрэлт Металл”, эмэгтэйчүүдээс “Фэлконс”, “Винкс” багийнхан хүртээд буй.

“Холбооны цом”-ын тэмцээний финал энэ сарын 29-нд буюу Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Монголын сагсан бөмбөгийн холбоо Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд албан ёсоор элссэний 25 жилийн ойн өдөр “М Банк арена”-д болохоор болжээ. Финалын тоглолт 18:10 цагаас “Улаанбаатар Амазонс”, “Пайретс” багийн өрсөлдөөнөөр эхлэх хуваарьтай байна.

Б.АЗЖАРГАЛ
ЭХ СУРВАЛЖ: eguur.mn

Түгээх : Facebook Twitter
Өмнөх
3х3 эмэгтэй шигшээ багийн ахла...
Таны сагс ( бүтээгдэхүүн)

Байршил :