Маргааш холбооны цомын эзэд тодорно
- 2025/12/29
Монголын сагсан бөмбөгийн холбоо энэ жилээс "Холбооны цом"-ын тэмцээнийг анх удаа зохион байгуулсан. Тус тэмцээнд дээд лигийн эрэгтэй, эмэгтэй багууд болон хөгжлийн лигийн багууд хоорондоо ганц тоглолт хийж аваргын төлөө өрсөлдөх дөрвөн баг тодроод буй.
Тэгвэл маргааш буюу 12-р сарын 29-ний өдө Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ой, Монголын сагсан бөмбөгийн холбоо ОУСБХ-нд /FIBA/ элссэний 25 жилийн ойн өдөр анхдугаар аваргууд тодрох юм байна.
Тодруулбал, "М Банк арена"-д 18:10 цагаас "Ulaanbaatar Amazons" болон "Pirates" багуудын тоглолтоор эхлэх юм. Мөн 20:40 цагаас "Хасын Хүлэгүүд" болон "SG Apes" багууд цомын төлөө тоглох хуваарьтай байна.
Б.АЗЖАРГАЛ
ЭХ СУРВАЛЖ: eguur.mn
