Заалаа бүртгүүлэх

Хадгалсан : заал

"Милан-Кортина" өвлийн паралимпын наадамд Монголоос гурван тамирчин оролцохоор бэлтгэж байна

"Милан-Кортина" өвлийн паралимпын наадамд Монголоос гурван тамирчин оролцохоор бэлтгэж байна

  • 2026/01/02

"Милан-Кортина" өвлийн паралимпын наадам 2026 оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох бөгөөд тус наадамд Монгол улсаас цанын төрөлд гурван тамирчин оролцох болмжтой байна.

Тухайлбал, гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 10, 20 км-ын зайд Б.Ганболд, Ц.Дашдорж нар уралдах бол суугаа цанын спринт зайд А.Сэлэнгэ өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа хангаж байна.

Б.Ганболд өвлийн паралимпын наадамд хамгийн олон удаа оролцох Монгол цаначин болох бөгөөд Ц.Дашдорж паралимпын наадамд хоёр дахь удаагаа оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байна.

Харин А.Сэлэнгэ паралимпын наадамд оролцох Монголын анхны эмэгтэй тамирчин болох юм. Түүний хувьд энэ онд Япон улсад болсон Азийн цомоос хүрэл медаль хүртсэн.

Өвлийн паралимпын наадамд манай улсаас анхлан оролцсон тамирчин нь Н.Сүхбаатар бөгөөд тэрбээр “Турин-2006” өвлийн паралимпын наадамд гүйлтийн цанын төрөлд өрсөлдөж байв.
                                                                                                                                                           Эх сурвалж: БТСУХ

Түгээх : Facebook Twitter
Өмнөх
"Хасу Мегастарс" клу...
Дараах
45 настай нэрт теннисчин Венус...
Таны сагс ( бүтээгдэхүүн)

Байршил :