Заалаа бүртгүүлэх

Хадгалсан : заал

Stephen Curry "Under Armour"-аас хойших хамтрагчаа сонголоо

Stephen Curry "Under Armour"-аас хойших хамтрагчаа сонголоо

  • 2026/06/02

АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгийн лиг NBA-ын “Golden State Warriors” багийн супер од, бүх цагийн шилдэг мэргэн бууч Стефен Карри Хятадын спорт хувцас, пүүзний "Li-Ning" компанитай урт хугацааны гэрээ байгууллаа. Сагсан бөмбөгийн пүүз, хувцас, lifestyle бүтээгдэхүүн болон гольфийн чиглэлээр хамтран ажиллах юм байна.

Стефен Карри энэ тухай “Амьдралын минь хамгийн чухал хамтын ажиллагааны нэг” гэжээ. Ингэснээр Карри 2013 оноос хойш хамтран ажилласан "Under Armour"-тай хамтын ажиллагаагаа дуусгасны дараа шинэ брэндийн түншээ сонгож буй нь энэ юм.

"Li-Ning" нь Хятад улсын биеийн тамир, спортын хувцас, хэрэглэлийн томоохон компани бөгөөд 1990 онд байгуулагдаж байв. Удирдах төв байр нь Бээжин хотод байрладаг аж. Түүнчлэн Елена Исинбаева, Эван Төрнэр, Барон Дэвис, Шакил О’Нил, Хосе Калдерон зэрэг алдартай тамирчид Ли-Нин брэндийн дүр төрх болон ажилладаг байна.

Б.АЗЖАРГАЛ
Эх сурвалж: eguur.mn

Түгээх : Facebook Twitter
Өмнөх
Хөнгөн атлетикийн залуучуудын ...
Таны сагс ( бүтээгдэхүүн)

Байршил :