Заалаа бүртгүүлэх

Хадгалсан : заал

3х3: Монголын баг ДАШТ-ээс эхний хоёр хожлоо авлаа

3х3: Монголын баг ДАШТ-ээс эхний хоёр хожлоо авлаа

  • 2026/06/04

Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг 3х3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Польшид болж байна. Монгол Улсын эрэгтэй баг В хэсэгт Чехтэй тоглож хожигдсон ч талбайн эзэн Польшийг 21-19-өөр хожлоо. Энэ хэсэгт АНУ-ын багийг хожсон Чех хоёр хожилтой тэргүүлж эхэлсэн бол АНУ, Латви, Монголын багууд 1 хожилтой удаалж байна. Польшууд энэ удаа хоёр хожигдолтой хэсгийн сүүлд бичигдлээ.

Харин ДАШТ-ий мөнгөн медальт манай эмэгтэй баг Австрали, Испанийн багт хожигдлоо. Энэ хэсэгт АНУ-ын баг хоёр хожилтой тэргүүлж эхэлсэн бол Унгар, Австрали, Испанийн багууд нэг хожил авчээ. В хэсгийн сүүлийн тоглолтууд маргааш болж хасагдах шатанд өрсөлдөх багууд тодорно.

Х.ХУЛАН
Эх сурвалж: eguur.mn

Түгээх : Facebook Twitter
Өмнөх
ОУХМ П.Мөрөн мото спортын Дэлх...
Таны сагс ( бүтээгдэхүүн)

Байршил :