Дэлхийн дэвжээнд өрсөлдөх бөхчүүд тодорчээ
- 2026/08/18
Энэ оны бөхийн төрлүүдийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Казахстаны Астана хотод аравдугаар сарын 24-нөөс арваннэгдүгээр сарын 1-нийг дуустал болох юм.
Тэгвэл тус тэмцээнд улсаа төлөөлөн оролцох тамирчдыг сонгон шалгаруулах сорил тэмцээн боллоо.
Эрэгтэйчүүдийн хувьд 61 кг-ын Г.Батнасан, 65 кг-ын Б.Зэнээмэдэр, 74 кг-ын Б.Ган-Эрдэнэ, 92 кг-ын Ц.Ганбат, 125 кг-ын Б.Намбардагва нар анх удаагаа ДАШТ-д оролцох эрхээ авлаа. Эмэгтэйчүүдийн 53 кг-ын Б.Отгонтуяа мөн анх удаагаа дэлхийн дэвжээнд хүч сорихоор шалгарсан аж.
ЭРЭГТЭЙ
- 57 кг — Б.Мөнх-Эрдэнэ /Төгс/
- 61 кг — Г.Батнасан /Төгс/
- 65 кг — Б.Зэнээмэдэр /Тэхмөнх/
- 70 кг — Т.Тулга /Хүч/
- 74 кг — Б.Ган-Эрдэнэ /Арслан/
- 79 кг — О.Сүлдхүү /Алдар/
- 86 кг — Н.Батбилгүүн /Алдар/
- 92 кг — Ц.Ганбат /Алдар/
- 97 кг — Т.Дэмчигдорж /Алдар/
- 125 кг — Б.Намбардагва /БГД АА/
ЭМЭГТЭЙ
- 50 кг — Д.Отгонжаргал /МЧБХ/
- 53 кг — Б.Отгонтуяа /Алдар/
- 55 кг — Ц.Намуунцэцэг /СТС/
- 57 кг — Б.Хулан /Аврагч/
- 59 кг — Х.Болортуяа /Аврагч/
- 62 кг — Т.Алтжин /Хилчин/
- 65 кг — Т.Энхжин /Алдар/
- 68 кг — Э.Дэлгэрмаа /Хүч/
- 72 кг — З.Болортунгалаг /Хилчин/
- 76 кг — Э.Даваанасан /Алдар/
- ЭХ СУРВАЛЖ: IKON.MN
