“Өмнөговь хүлэгүүд”, “Дархан юнайтед” хожигдолгүй явна
- 2026/10/09
Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг 2026-2027 оны Үндэсний дээд лигийн тоглолтууд энэ сарын 2-нд эхэлж, “Эм Банк арена”-д үргэлжилж байна.
Энэ удаагийн лигт “Өмнөговь хүлэгүүд”, “Эс Жи эйпс”, “Сэлэнгэ бодонс”, “Омни Эрдэнэт майнерс”, “Хаан шонхрууд”, “Дархан юнайтед”, “ТЛЖ Түшиг багана”, “Барууны дайчид”, “Соно бродерс”, “Би Си Эйч найтс” гэсэн баг өрсөлдөж байна. Хөгжлийн лигээс “Барууны дайчид” дэвшсэн бол өнгөрсөн улиралд сүүлийн байрт орсон “Бишрэлт метал” баг доод лигтээ уруудав. Лиг эхэлснээс хойш долоо хоногийн хугацаанд багууд гурван тоглолт хийжээ. Гурван тоглолтын дараа “Өмнөговь хүлэгүүд”, “Дархан юнатед” баг нэг ч хожигдолгүй хүснэгтийг тэргүүлж байгаа бол гурван баг хоёр хожил, нэг хожигдолтой явна.
“Эм Банк арена”-д өнөөдөр хоёр тоглолттой. Тодруулбал, 18:00 цагт “Эс Жи эйпс”-ийнхэн “Хаан шонхрууд”-тай тоглоно. Харин лигийн 10 удаагийн аварга “Өмнөговь хүлэгүүд”-ийн залуус “Омни Эрдэнэт майнерс”-тай өрсөлдөх аж. Багуудын аравдугаар сарын хуваарь шахуу байгаа бөгөөд нэг баг 9-10 тоглолт хийх юм.
Эмэгтэйчүүдийн дээд лиг 11 дүэгээр сарын 1-нд “Улаанбаатар амазонс”, “Этүгэн ирвэсүүд”, “Пайретс”, “Алтан од”, “Аравт”, М лигийн аварга “Marble girls” гэсэн зургаан багийн тоглолтоор эхлэх юм. “Улаанбаатар амазонс”-ынхон энэ өдрүүдэд БНСУ-ын “Cheongju Gymnasium” ордонд болж буй “Park Shin-Ja Cup 2026” тэмцээнд оролцож байна.

Эх сурвалж: montsame.mn