АЙЧИ НАГОЯ 2026: Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо
- 2026/10/20
Азийн пара наадмын жүдогийн төрөлд Лхайжавын Туруунаа алтан медаль хүртлээ.
Эмэгтэйчүүдийн J1 ангиллын 70 кг-ын жинд Л.Туруунаа шөвгийн наймд Индонезийн Шимашиг цэвэр ялаад хагас шигшээд БНХАУ-ын Ван Вэн Жинийг вазари үнэлгээгээр илүүрхсэн юм.
Тэрбээр алтан медалийн төлөө Японы Нишимүра Ацүмитайг ялснаар Монголын багийн хоёр дахь алтыг авчирлаа.
Ийнхүү одоогийн байдлаар манай улс хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медальтай боллоо.
