"The MongolZ" баг эргэн ирлээ
- 2026/11/05
Цагтаа цахим спортын дэлхийн "CS2"-ийн чансааг тэргүүлж, томоохон тэмцээнүүдэд түрүүлж байсан Монголын "The MongolZ" нэг хэсэг уналтад орсон. Мэйжорын финалд хүрснээс хойш удалгүй багийн гол тоглогчдын нэг "Senzu" багаас явах шийдвэр гаргаж, олон хүнийг алмайруулсан.
Түүнийг явснаас хойш "The MongolZ" баг хуучны дүр төрх, тоглолтоо эргэн олоогүй. Удаа ч үгүй "mzinho" араас нь явж, бүх зүйл орвонгоороо эргэсэн. Дэлхийн чансааг тэргүүлж явсан баг Азийн тэргүүн баг гэх тодотголоо алдаж, доош унав.
Эцэст нь "nin9" болон "cobrazera"-тай үндсэн багийг бүрдүүллээ. Багийн амжилт ч сайжирч, шинэ бүрэлдэхүүнээрээ "1win Privete Club"-ийн хоёрдугаар улиралд түрүүллээ. Мөн Бухарестын "PGL Masters"-д давгүй оролцов. Өчигдөр/2026.11.03/ л гэхэд Бразилын "FURIA"-г буулган авч, "IEM Beijing" тэмцээний хагас шигшээд шалгарлаа.
Нэг хэсэг шүүмжлэлд өртөөд байсан Монголын баг өдгөө "Valve"-ийн чансааны есдүгээрт бичигдэж байна.
Энэ сард Сингапурт эхлэх Мэйжорын хоёрдугаар шатны эрх авсан тэднийг Мэйжорын плей-оффт шалгарна гэж хүлээх хүн олон. Ямартай ч цагтаа дэлхийн чансааг тэргүүлж байсан "The MongolZ" эргэн ирлээ. Тэднийг зогсооно, хожно гэдэг амаргүй аж.

Эх сурвалж: news.mn
