Имане Хелифийн төрөлх хүйс тогтоогджээ
- 2024/11/07
"Парис-2024" зуны олимпийн наадмын эмэгтэйчүүдийн боксын тэмцээнд маргаан дагуулж, алтан медаль авсан Алжирын боксчин Имане Хелифийн эмнэлгийн дүгнэлт олон нийтийг гайхшируулав. Тодруулбал, түүний хүйсийн талаарх шинжээч эндокринологич Сумая Федала, Жак Янг нарын боловсруулсан эрүүл мэндийн тайланг Францын сэтгүүлч Джаффар Аит Аудиа ил болгожээ.
Тайланд дурдсанаар, Хелиф бичил шодойтой төрсөн бөгөөд түүнд умай байхгүй, харин хэвлийн хөндийд нь төмсөг байгааг илрүүлсэн байна. Улмаар эрэгтэй хүн болох нь тогтоогджээ.
Уг тайланг 2023 оны зургадугаар сард боловсруулсан аж. Джаффар Айт Аудиагийн "Lecorrespondant" сэтгүүлд нийтлэгдсэнээр, эрүүл мэндийн тайланг Парис хотын Кремль-Бикетр эмнэлэг болон Алжир дахь Мохамед Ламин Дебагин эмнэлэгтэй хамтран боловсруулж,
Хелифийг "XY" хромсомтой, "5-альфа редуктазын дутагдал" гэгддэг удамшлын өвчинтэй байж магадгүй гэсэн байв.
5-АЛЬФА РЕДУКТАЗЫН ДУТАГДАЛ ГЭЖ ЮУ ВЭ?
Энэ нь гол төлөв эрэгтэйчүүдэд нөлөөлдөг гормоны өөрчлөлт юм. Тодруулбал, ургийн бэлэг эрхтний хэвийн өсөлтөд нөлөөлдөг бөгөөд хүйсийн тодорхойгүй байдлыг бий болгодог. Улмаар эрэгтэй нялх хүүхдийг эмэгтэй хүйстэй гэж андуулах тохиолдол гардаг байна. Энэ нь цусан төрлийн хамаатнуудад удамших боломжтой ба мэс засал, дааврын эмчилгээгээр засах боломжтой юм.
Эх сурвалж: news.mn