Заалаа бүртгүүлэх

Хадгалсан : заал

Майк Тайсон 19 жилийн дараа мэргэжлийн бокст эргэн ирлээ

Майк Тайсон 19 жилийн дараа мэргэжлийн бокст эргэн ирлээ

  • 2024/11/21

Өдгөө 58 настай Майк Тайсон 19 жилийн дараа мэргэжлийн бокстоо эргэн ирлээ.

Тодруулбал хуучин хүнд жингийн аварга маань өнөөдөр буюу баасан гарагт AT&T цэнгэлдэх хүрээлэнд 27 настай Жэйк Полын эсрэг тулалдах гэж байна. Тайсон хамгийн сүүлд мэргэжлийн тулаанаа 19 гаруй жилийн өмнө хийж, сүүлийн үзүүлэх тулаанаа дөрвөн жилийн өмнө хийсэн билээ.Тамирчныхаа хувьд Тайсон маш сайн байгаа хэдий ч нас нь түүнд зарим сорилтыг бий болгож байна. Вэйлл Корнеллийн Анагаах ухааны коллежийн мэдрэлийн эмч, рингийн эмчээр ажилладаг доктор Нитин К.Сетхийнх хэлж буйгаар "40-өөс дээш насны тамирчдын хувьд томоохон хоёр эрсдэл байдаг. Нэгдүгээрт, рингэнд тулалдах үед тэд тархины ноцтой гэмтэл авах магадлал өндөр байдаг бол, хоёрдугаарт олон жилийн турш мэргэжлийн боксоор тулалдсаны улмаас удаан хугацааны мэдрэлийн гэмтэлд илүү өртөх боломжтой" гэжээ.

"Төмөр Майк" гэж алдаршсан тэрээр боксын түүхэн дэх хамгийн домогт бөгөөд маргаантай дүрүүдийн нэг юм. Тэрээр 1966 оны 6-р сарын 30-нд Нью-Йорк хотын Бруклинд төрж, хүнд хэцүү бага насаа даван туулж, 1986 онд 20 настайдаа Тревор Бэрбикийг ялснаар хамгийн залуу хүнд жингийн дэлхийн аварга болжээ. Хүчтэй цохилт, хурд, сүрдэм дүр төрхөөрөө алдартай Тайсон 1980-аад оны сүүлээр хүнд жингийн ангилалд давамгайлж, 37 ялалт, 33 хүнд цохилтын амжилтаараа карьерынхаа оргилд хүрсэн.

Тайсоны амьдрал, тулааны карьер амжилт, алдаагаар дүүрэн байв. Эхэн үеийн амжилтын дараа тэр хувийн болон хууль эрхзүйн асуудалтай тулгарч, 1990-ээд оны үед шоронд хоригдох хүртэл шуугиант хэргүүдтэй нүүр тулсан. Гэсэн хэдий ч тэрээр 1990-ээд оны дундуур рингэнд эргэн ирж, хүнд жингийн аваргын цолыг дахин хүртсэн ч түүний карьер дахин асуудал дагуулж, 1997 онд Эвандер Холифилдийн чихийг хазсан алдарт явдлаар өрнөсөн юм.
Тэтгэвэрт гарсан ч Тайсон нь поп соёл болон боксын ертөнцөд өөрийн байр суурийг хадгалсаар ирсэн. Тэрээр жүжиглэх, ном бичих, өөрийн каннабисын брэндийг гаргах зэрэг олон салбарт хүч сорьсон. Сүүлийн жилүүдэд Тайсон үзүүлэх тулаануудад оролцож, 2020 онд Рой Жонс Жр-тэй хийсэн тэмцээн нь ихээхэн анхаарал татсан юм. Харин одоо 58 настайдаа Жэйк Полтой тулахаар эргэн ирж буй нь түүний бокст хандах туйлыг хүслийг нь харуулах боловч ахимаг настай тамирчдад боксын спортын үзүүлэх мэдрэлийн нөлөөлөлд санаа зовнил төрүүлж байна.
Эх сурвалж: gogo.mn

Түгээх : Facebook Twitter
Өмнөх
Үндэстнүүдийн лигийн хасагдах ...
Таны сагс ( бүтээгдэхүүн)

Location for : Listing Title