Заалаа бүртгүүлэх

Хадгалсан : заал

Сагсан бөмбөгийн Зүүн Азийн лигийн удирдлагууд Монголд иржээ

Сагсан бөмбөгийн Зүүн Азийн лигийн удирдлагууд Монголд иржээ

  • 2025/01/03
Зүүн Азийн лигийн 2025-2026 оны улирлаас эхлэн Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн аварга баг оролцохоор болсон билээ.

Тэгвэл тус лигийн гүйцэтгэх захирал Хенри Керинс, үйл ажиллагаа хариуцсан менежер Стив Хэн, маркетингийн менежер Алекс Ох нар Монголд зочилж, Үндэсний дээд лигийн үйл ажиллагаатай танилцаж, албан ёсоор уулзжээ. Уулзалтаар лигийн зохион байгуулалт, тоглогчдын бүртгэл, тоглолтын хуваарь, маркетинг, медиа төлөвлөгөө зэрэг үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл солилцов. Энэ үеэр Зүүн Азийн лигийн гүйцэтгэх захирал Хенри Керинс ярихдаа “Монголын баг Зүүн Азийн лигт өрсөлдөхөөр болсонд маш их баяртай байна. Хамтын ажиллагаа цаашид улам гүнзгийрнэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Зүүн Азийн лиг нь Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд нэг баг улиралд зургаан тоглолт хийхдээ өөрийн талбайд гурвыг нь хүлээж авна. Тэгвэл Зүүн Азийн лигийн комиссарууд “Юү Жи Арена”-г стандарт хангасан, тоглолт зохион байгуулах бүрэн боломжтой бүтээн байгуулалт гэдгийг онцолжээ. 2.5 сая ам.долларын шагналын сантай энэхүү лигийг дэлхийн 18 оронд шууд дамжуулж, найман сая хүн үздэг байна.
Эх сурвалж: montsame.mn
Түгээх : Facebook Twitter
Өмнөх
ЛеБрон Жэймс: Би дахиад 5 эсвэ...
Дараах
“Дакар Ралли” урал...
Таны сагс ( бүтээгдэхүүн)

Location for : Listing Title