Заалаа бүртгүүлэх

Хадгалсан : заал

Э.Цэндбаатар ялалт байгуулж, Төв Азийн аваргын бүсний эзэн боллоо

Э.Цэндбаатар ялалт байгуулж, Төв Азийн аваргын бүсний эзэн боллоо

  • 2025/02/17

Төв Азийн аваргын бүсийн төлөөх "Night of Champions Ulaanbaatar-2025" тэмцээн Улаанбаатар хотын “Аса арена”-д өчигдөр болж, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар ялалт байгууллаа.

Тэрбээр Мексик улсын тамирчин Педро Родригестой тулалдсан бөгөөд зургаадугаар үед хүнд цохилтоор буулган авсан юм. Түүний хувьд ялалтынхаа дараа ярилцлага өгөхдөө, “Гарын урд хэсэг бяцарсан ч гэсэн би заавал дийлэх ёстой гэж бодсон. Монголчуудаа уйдаамгүй тулаан үзүүлж, аваргын бүсээ хамгаалсандаа баяртай байна. Өрсөлдөгчөө огтхон ч үл хүндэтгээгүй, хүчтэй өрсөлдөгч байлаа. Тавдугаар сард дараагийн тулаанаа хийнэ. Тиймээс удахгүй АНУ-ыг зорино. Энэ тулааныг зохион байгуулахад тусалсан бүх хүнд баярлалаа. Монголчуудынхаа өмнө тулалдаж ялалт байгуулах сайхан юм. Би маш их хичээсэн. Тэр нь талаар өнгөрсөнгүй. Эх орондоо тулаанаа хийсэн шигшээ багийнхандаа баярлалаа. Төгсцогт ахдаа баярлалаа. Бид баг болж, хамтарч чадвал мэргэжлийн боксын бүх том бүсийг авч чадна. Тиймээс боломжоо битгий алдаарай” гэв.

“Super featherweight” буюу 57-59 кг жинд оролцсон 29 настай Э.Цэндбаатар энэ удаа “Lightweight” буюу 59-61.2 кг жин ахиж тулалдсанаараа онцлог байв. Тэрбээр Мексикийн тамирчны ялахдаа хэрэглэсэн бээлийгээ дуудлага худалдаанд оруулсан юм. Дуудлага худалдаа гурван саяас эхлэхэд, улсын харцага Г.Ганхуяг 10 сая төгрөгөөр бээлийг авав.

Түүнчлэн гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэндээ эргэж ирж, карьерынхаа 12 дахь ялалтыг нутаг дээрээ байгууллаа. Түүний өрсөлдөгч нь мэргэжлийн боксын рингэнд 26 ялалт байгуулсан Филиппиний  тулаанч 43 настай Марк Энтони байсан юм. Төгсөө ялалтынхаа дараа "Эх орондоо, монголчуудынхаа өмнө ялалт байгуулах сайхан байлаа. Цаашид улам хичээх болно" гэв. Үүнээс гадна Б.Төгөлдөр, Б.Мишээлт, О.Бямба-Эрдэнэ, Х.Бекнур, Э.Баярсайхан, Э.Энх-Амар нар өрсөлдөгчөө ялж, монголчуудаа баярлуулсан юм.Тулааны фото агшнаас хүргэе.





Эх сурвалж: montsame.mn

Түгээх : Facebook Twitter
Өмнөх
Өнөөдөр эхлэх "PGL Cluj-N...
Дараах
Монголын сагсан бөмбөгийн шигш...
Таны сагс ( бүтээгдэхүүн)

Байршил :