
Э.Цэндбаатар дэлхийн чансааны 16 дугаарт жагслаа
- 2025/02/27
Дэлхийн мэргэжлийн боксын шинэчилсэн чансаагаар Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дугаарт жагслаа.
Түүний хувьд 12 тулаан хийж бүгдэд нь ялахдаа 50 хувьд нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор хожжээ. Ингэхдээ нийт 74 раунд тулалдсан байна. WBA холбооны Төв Азийн аваргын бүсний төлөөх мэргэжлийн боксын тулаанаа хэдхэн хоногийн өмнө эх орондоо хийсэн тулаанд тэрбээр Мексикийн тамирчин П.Б.Родригесийн зургаадугаар үед хүнд цохилтоор буулган авсан билээ.
Тэрбээр тавдугаар сард мэргэжлийн боксын карьерын 13 дахь тулаандаа оролцохоор бэлтгэлээ базааж байгаа юм.
Эх сурвалж: montsame.mn