Заалаа бүртгүүлэх

Хадгалсан : заал

Их мастер Б.Мөнгөнтуул Монакогийн гранприд гуравдугаар байр эзэллээ

Их мастер Б.Мөнгөнтуул Монакогийн гранприд гуравдугаар байр эзэллээ

  • 2025/02/28

Монакогийн Монте-Карло хотод Олон улсын шатрын холбооны 2024-2025 оны эмэгтэйчүүдийн гранпри тойргийн тэмцээний гурав дахь цуврал боллоо.

Уг тэмцээнд манай улсаас гавьяат тамирчин, их мастер Б.Мөнгөнтуул өрсөлдөхдөө 1-3 дугаар байрыг хуваан эзэлснээр Монголын шатрын спортод түүхэн амжилтын эзэн болов. Тэрбээр сүүлийн өрөгт цагтаа дэлхийн чансааны хоёрдугаарт эрэмбэтэй явсан Оросын их мастер Александра Горячкинатай тэнцсэнээр 5.5 оноотой болсон юм. Улмаар гурван шатарчны оноо тэнцэхэд коэффицентын илүүгээр Оросын Александра Горячкина тэргүүлж, Энэтхэгийн Хампи Конеру дэд, манай Б.Мөнгөнтуул гуравдугаар байр эзэллээ. 

Ингэснээр Монголын шатарчид төдийгүй Б.Мөнгөнтуул мастер дэлхийн шилдэг эмэгтэйчүүдийн гранпри цувралд анх удаа медальт байрт шалгарч, шатрын спортын түүхэнд онцгой амжилт үзүүлэв. Б.Мөнгөнтуул мастер гурван цувралд оролцохоос эхнийх болох Казахстаны Шымкентэд 9-10 дугаар байрыг хуваан эзэлсэн бол Монакод 1-3 дугаар байрт оров. Тэрбээр хоёр цувралын нийлбэрээр 121.67 оноогоор чансааны долоодугаарт жагсаж байна. Дэлхийн шилдэг 20 шатарчин арав арваараа хоёр хуваагдан өрсөлдөж байгаа энэхүү гранпри цувралыг нийлбэр дүнгээр Оросын их мастер Александра Горячкина тэргүүлж байгаа бол Казахстаны Ассаубаева Бибисара, Хятадын Тан Жунгуй нар удаалж байна.

Б.Мөнгөнтуул одоо ирэх дөрөвдүгээр сарын 13-нд Энэтхэгт эхлэх гранприд оролцсоноор түүний өрсөлдөх гурван цуврал тэмцээн өндөрлөх юм. Монакогийн гранприд өрсөлдсөн фото агшнаас хүргэе. 



эх сурвалж: montsame.mn

Түгээх : Facebook Twitter
Өмнөх
Э.Цэндбаатар дэлхийн чансааны ...
Дараах
Казинс Монголд” энтертай...
Таны сагс ( бүтээгдэхүүн)

Байршил :