
Казинс Монголд” энтертайнмент шоу болно
- 2025/03/03
Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг Үндэсний дээд лигийн “Сэлэнгэ Бодонс” багт тоглох 2019-2020 оны улирлын NBA-ын аварга ДиМаркус Казинсыг угтан авах ёслолд зориулан Монголын сагсан бөмбөгийн холбоо, “Сэлэнгэ Бодонс” багтай хамтран энтертайнмент шоу зохион байгуулахаар болжээ.
Тус багт 2016 оны Рио де Жанейрогийн олимпын аварга, 2014 оны дэлхийн аварга, NBA-ын Бүх оддын тоглолтод дөрвөн удаа сонгогдсон, 2019-2020 оны улирлын NBA-ын аварга, “Boogie” хочит ДиМаркус Казинс тоглохоор болсон билээ. Тэрбээр манай улсад гуравдугаар сарын 7-нд ирэх бөгөөд АНУ-ын шигшээ баг, NBA-гийн од тоглогч Монголын лигт тоглохоор ирж буй анхны тохиолдол болж байна.
Энэхүү шоунд оролцсоноор Казинсыг дэргэдээс нь харж, хамтдаа дурсгалын зураг татуулан, гарын үсэгтэй өмсгөл, футболканы эзэн болох боломжтой аж. Энэ үеэр төрөл бүрийн хөгжөөнт уралдаан, шидэлтийн тэмцээн, азтан тодруулахаас гадна “Тоонот рекордс”-ын уран бүтээлчид болон Реппе Жий уран бүтээлээ толилуулах юм.
Эх сурвалж: Montsame.mn