Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлалаа
- 2025/04/10
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах “В” дивизоны зүүн бүсийн урьдчилсан шатны тэмцээн Монгол Улсад анх удаа болох гэж буй.
Улаанбаатар хотын “М банк арена”-д энэ сарын 11-нд эхлэх тус тоглолтод оролцох Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан тоглогчдыг өнөөдөр албан ёсоор зарлаж, өмсгөл гардуулав. Шигшээ багийн бүрэлдэхүүнд М.Булбул, Н.Нандинхүсэл, О.Хулан, Б.Болор-Эрдэнэ, Б.Ариунцэцэг, Ц.Болорцэцэг, Б.Жавзандулам, Б.Өнөрзаяа, Б.Цацрал, Э.Нарангоо, Ц.Үлэмж, Б.Болор-Эрдэнэ нар багтлаа.
Энэхүү тоглолтод оролцох Хонконг, Тайванийн шигшээ баг өнөөдөр манай улсад ирж байна. Дээрх гурваас ердөө цор ганц баг эрхээ авах болзолтой юм. Тэмцээний хуваарийг танилцуулъя.
Дөрөвдүгээр сарын 11: Тайвань-Хонконг
Дөрөвдүгээр сарын 12: Хонконг-Монгол
Дөрөвдүгээр сарын 13: Монгол-Тайвань
Жич: Эхний өдрийн тоглолт 19:00 цагаас, бусад нь 15:00 цагт эхэлнэ.
ЭХ СУРВАЛЖ: montsame.mn