Хятадын тамирчин Лью Фэй Монголын лигт тоглож байна
- 2025/04/11
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Монголын ширээний теннисний холбооноос зохион байгуулдаг дээд лигийн 17 дахь улирлын хоёрдугаар тойргийн тоглолтууд эхэлжээ.
Энэ жилийн дээд лигийн хоёрдугаар лигийн гол онцлог нь дэлхийн чансааны 23 дугаарт эрэмбэлэгдэж байсан Хятадын тамирчин Лью Фэй “Итгэлт санхүү” клубт нэгдсэн явдал байлаа. Өдгөө 31 настай түүний хувьд хамгийн сүүлд 2022 оны дөрөвдүгээр сард дэлхийн чансааны 82-т жагсаж байсан юм. Лью Фэй замналдаа Олон улсын ширээний теннисийн холбооны тэмцээнд 11 удаа оролцохдоо 44 тоглолтоос 33-т нь ялалт байгуулж байв. Тэгвэл дээд лигийн хоёрдугаар тойргийн тоглолт эхэлснээс хойш зургаа тоглохдоо бүгдэд нь хожсон бөгөөд ингэхдээ нэг ч сет алдалгүй бүх өрсөлдөгчөө 3:0-ээр буулган авчээ. 2022 он хүртэл Хятадын ширээний теннисний шигшээ багийн тамирчин байсан тэрбээр өнгөрсөн жил манай улсад ирж, хамтарсан бэлтгэл хийж байсан юм.
Ташрамд дурдахад, лигийн эхний тойрогт “Улаанбаатар синема” клуб таван хожилтой тэргүүлсэн бол “Төмөрт өргөө”, “Итгэлт санхүү”-гийнхэн удаалав. Тэгвэл тамирчдын чансааг эрэгтэйчүүдээс “Бласт”-ын Ө.Мөнх-Өлзий 18, эмэгтэйчүүдээс олон улсын хэмжээний мастер Г.Болор-Эрдэнэ оноогоор тэргүүлсэн байна.
Дээд лигийн хоёрдугаар тойргийн ээлжит тоглолт маргааш ширээний теннисний “Оч” клубт үргэлжлэх бөгөөд лигийн аваргууд энэ сарын 20-нд тодрох аж.
ЭХ СУРВАЛЖ: montsame.mn