Ө.Индра: Сагсан бөмбөгийн аяллаа дуусгаж байна, эргэж харах хүсэл алга
- 2026/01/26
Монголын сагсан бөмбөгийн "Үндэсний дээд лиг"-ийн "Этүгэн ирвэсүүд" эмэгтэй багийн тоглогч Ө.Индра зодог тайлахаар болжээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Сагсан бөмбөгийн аяллаа энэ хүрээд дуусгаж байна, эргэж харах хүсэл алга. Энэ хүртэл намайг дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа" гэжээ.
Үүнтэй холбоотойгоор түүний тоглож буй дээд лигийн "Этүгэн ирвэсүүд" баг албан ёсны тайлбар мэдээлэл хийгээгүй юм. Ө.Индра ямар учраас сагсан бөмбөгөө орхихоор болсон нь тодорхойгүй байгаа бөгөөд энэ нь түүний гэнэтийн шийдвэр байж болзошгүй байна.
Б.АЗЖАРГАЛ
ЭХ СУРВАЛЖ: eguur.mn
