Азийн аваргын урьдчилсан шатны тэмцээн Монгол улсад болно
- 2026/01/29
Сагсан бөмбөгийн Азийн аваргын урьдчилсан шатны тэмцээн ирэх наймдугаар сард Монгол Улсад болохоор болжээ. Тодруулбал, Монголын сагсан бөмбөгийн холбоо 2029 оны Азийн аваргын урьдчилсан шатны “D” хэсгийн тоглолтыг зохион явуулах эрх авснаа албан ёсоор зарласан байна.
Тус тэмцээний D хэсэгт Тайланд, Монгол, Вьетнам Фижи арлын улсууд өрсөлдөх юм. Тэмцээн наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 01-ны хооронд зохион байгуулагдах хуваарьтай байна.
Манай улс тус тэмцээнийг 2022-2025 онуудын хооронд эх орондоо зохион явуулж байсан удаатай. 2029 оны Азийн урьдчилсан шатны "D" хэсгийн шилдэг гурван баг дараагийн шатанд өрсөлдөх эрхтэй болох юм.
Б.АЗЖАРГАЛ
ЭХ СУРВАЛЖ: eguur.mn

