Өвлийн олимп: Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар өнөөдөр уралдана
- 2026/02/10
"Милан-Кортина"-2026 өвлийн олимпын наадам дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр гүйлтийн цанын төрөлд Монголын хоёр тамирчин өрсөлдөх юм. Эрэгтэйчүүдийн спринт төрөлд 50 орны 95 цаначин уралдахаас Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Ачбадрах 84 дүгээр гараанд гарна. Харин эмэгтэйчүүдийн спринт төрөлд 35 орны 89 цаначин уралдахаас Э.Ариунтунгалаг 81 дүгээр гараанаас өрсөлдөх юм.


Ташрамд дурдахад, Б.Ачбадрах өвлийн олимпын наадамд гурав дахь удаагаа уралдаж байгаа билээ. Харин Э.Ариунтунгалагийн хувьд анхны олимподоо оролцож байна.
Б.АЗЖАРГАЛ
ЭХ СУРВАЛЖ: eguur.mn
