Заалаа бүртгүүлэх

Хадгалсан : заал

"Странджа" тэмцээнээс манай улсын боксчид гурван хүрэл медаль хүртлээ

"Странджа" тэмцээнээс манай улсын боксчид гурван хүрэл медаль хүртлээ

  • 2026/03/02

77 дахь удаагийн "Странджа" Олон Улсын тэмцээнд оролцсон манай боксчид гурван хүрэл медаль хүртлээ. Тухайлбал, ОУХМ М.Намуун мөнгөн медалийн төлөө Бразилын тамирчин, отгон Дэлхийн Аварга Rebecca Santos-той тулалдан шүүгчдийн нэгдсэн шийдвэрээр ялагдал хүлээж тэмцээнээ хүрэл медальтайгаар өндөрлүүлсэн юм.

Мөн спортын мастер Э.Номундарь мөнгөн медалийн төлөө Украйны тамирчин 2018 оны Дэлхийн аваргын Мөнгөн медальт Okhota Hanna-тaй тулалдан шүүгчдийн нэгдсэн саналаар ялагдаж хүрэл медаль хүртлээ. Харин ОУХМ Х. Билгүүнсайхан АНУ-ын залуу од 32 дараалсан ялалт байгуулаад байгаа Lorenzo Patricio-той тулалдаж шүүгчдийн хуваагдсан саналаар ялагдаж, хүрэл медальтайгаар тэмцээнээ дуусгалаа.

Б.АЗЖАРГАЛ
ЭХ СУРВАЛЖ: eguur.mn

Түгээх : Facebook Twitter
Өмнөх
Ховд шонхорууд баг Хаан банкта...
Таны сагс ( бүтээгдэхүүн)

Байршил :