Заалаа бүртгүүлэх

Хадгалсан : заал

Аваргуудын эсрэг хийх шинэ цэргүүдийн хагас шигшээ цуврал өнөөдөр эхэлнэ

Аваргуудын эсрэг хийх шинэ цэргүүдийн хагас шигшээ цуврал өнөөдөр эхэлнэ

  • 2026/03/19

Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг үндэсний дээд лигийн хагас шигшээ цувралд өрсөлдөх багуудын нэрс тодорсон. Тухайлбал, Selenge Bodons, SG Apes гэсэн багууд цувралын хоёр тоглолтоо хийсэн бөгөөд 1:1 харьцаатай байгаа. Тэдний гурав дах тоглолт маргааш 19:10 цагаас "М банк" аренад болно.

Харин хүснэгтийн нөгөө талаас өнгөрсөн хоёр улирлын аварга Хасын хүлэгүүд болон энэ жил дээд лигт шинээр орж ирсэн шинэ цэргүүд болох Khan Falcons багууд шалгарсан. Шинэ цэргүүд улирлыг зургаадугаар байраар өндөрлүүлж плей-оффын эхний шатанд BCH Knights багтай таарч 4-2 гэсэн амжилтаар хагас шигшээд шалгарч чадсан. Харин Хасын хүлэгүүд улирлыг хоёрдугаар байраар дуусгаж плей-оффын эхний шатанд Darkhan Untited багийг 4-0 шүүрдсэн.

Тус хоёр багийн цувралын эхний тоглолт өнөөдөр "М банк" аренад 19:10 цагаас эхэлнэ. Дээд лигийн аваргууд ахин нэг улирал финалын шатанд гарч чадах уу харин МУГД С.Тулгаар удирдуулсан шинэ цэргүүд дээд лигийн анхны улиралдаа финалд хүрсэн амжилт үзүүлэх эсэх нь удахгүй шийдэгдэх юм.

Б.АЗЖАРГАЛ
ЭХ СУРВАЛЖ: eguur.mn

Түгээх : Facebook Twitter
Өмнөх
Танилц: “Тбилисийн их ду...
Таны сагс ( бүтээгдэхүүн)

Байршил :