Алекс Овечкин 1,000 гоолын эзэн болов
- 2026/03/23
Хойд Америкийн Үндэсний Хоккейн Лиг (NHL)-ийн улирлын тоглолтууд үргэлжилж байна.
Өнөөдөр "Вашингтон Капиталс" баг "Колорадо Эйвиланч"-ийн эсрэг тоглолтод нэмэлт цагт 2:3-аар хожигдсон. Хэдийгээр хожигдсон ч Нийслэл хотын багийн хоёр гоолын нэгийг ОХУ-ын нэрт тамирчин Алекс Овечкин оруулсан юм.
Ингэснээр Алекс улирлын 923, хасагдах шатанд 77 гоол оруулсан үзүүлэлтээр лигийн түүхэнд эсрэг багийнхаа хаалганд 1,000 шайб оруулсан хоёр дахь хоккейчин болж байна.
Түүнээс өмнө Канадын алдарт Уэйн Гретцки ийм амжилт үзүүлсэн билээ. Тэрбээр улиралд 894, хасагдах шатанд 122 шайб оруулснаар нийлбэр дүнгээр 1,016 гоолоор тэргүүлж буй.
Энэ жил 40 настай Овечкин 2025 оны дөрөвдүгээр сарын 6-нд улирлын 895 дахь гоолоо оруулснаар У.Гретцкигийн тогтоосон дээд амжилтыг эвдсэн юм.
Өнөө жил 21 дэх улирлаа үдэж буй орос эр 70 тоглолтод оролцохдоо 26 гоол, 27 оновчтой дамжуулалт бүртгүүлээд байна. Нийт замналынхаа турш улирлын 1,562 тоглолтод оролцоод 1,676 оноо авсан бол хасагдах шатанд 161 удаа тоглохдоо 147 оноог түүжээ.
Эх сурвалж: ESPN
