Заалаа бүртгүүлэх

Хадгалсан : заал

Танилц: 3x3 Азийн аваргад эх орноо төлөөлөн оролцох тамирчид

Танилц: 3x3 Азийн аваргад эх орноо төлөөлөн оролцох тамирчид

  • 2026/03/26

"FIBA 3x3 Asia Cup" буюу Азийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн 2026 оны 04 сарын 01-05-ны өдрүүдэд Сингапур улсад болно. Тус тэмцээн нь олон улсын улирлын эхлэл болж буй бөгөөд Азийн шилдэг багуудыг нэг дор цуглуулдаг. Тэгвэл эх орноо төлөөлөн оролцох эрэгтэй, эмэгтэй багийн бүрэлдэхүүнийг танилцуулж байна.

Монгол улсын эрэгтэй шигшээ багт Э.Сугар-Очир, Г.Болор-Эрдэнэ, М.Чинхутаг, Н.Ганбаатар нар багтжээ. Харин Азийн аваргын тэмцээний чансааны хоёрдугаар байрт бичигдэж буй эмэгтэй шигшээ багт МУГТ О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл болон Э.Нарангоо нар эх орноо төлөөлөн өрсөлдөх юм.

Манай эрэгтэйчүүдийн шигшээ баг тэмцээний “А” хэсэгт Тайвань улсын багтай багтсан бөгөөд урьдчилсан шатнаас шалгарсан нэг баг нэмэгдэх аж. Тэгвэл эмэгтэй шигшээ баг “В” хэсэгт Шинэ Зеланд улсын багтай нэг хэсэгт орсон. Мөн урьдчилсан шатнаас шалгарсан нэг баг нэмэгдэнэ.

Монголын 3x3 сагсан бөмбөгийн багуудын хувьд 2028 оны Лос Анжелесийн Олимпын эрхийн төлөөх өрсөлдөөний чухал алхмаа хийх гэж байна. Түүнчлэн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс эхлээд олон улсын цуврал тэмцээнүүдэд оролцож, Олимпын эрхийн оноог цуглуулах урт аяллаа үүгээр эхлэх гэж буй юм.

Б.АЗЖАРГАЛ
ЭХ СУРВАЛЖ: eguur.mn

Түгээх : Facebook Twitter
Өмнөх
Хөдөлмөрийн баатрууд IJF акаде...
Таны сагс ( бүтээгдэхүүн)

Байршил :