Заалаа бүртгүүлэх

Хадгалсан : заал

Монголын сагс хөгжсөн ч тасалбар борлуулалт нь хөгжсөнгүй

Монголын сагс хөгжсөн ч тасалбар борлуулалт нь хөгжсөнгүй

  • 2026/03/31

Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн хагас шигшээ цуврал шувтарч Сэлэнгэ Бодонс, Хасын Хүлэгүүд багууд аваргын төлөө шалгараад буй. Тэгвэл өчигдөр болсон SG Apes, Сэлэнгэ Бодонс багуудын шийдвэрлэх долоо дахь тоглолтын тасалбар худалдаанд гарсан даруйдаа дуусаж зарим үзэгчдийн бухимдлын төрүүлсэн.

Дээд лигийн тоглолтын тасалбарыг "Shoppy.mn"-ээр худалдаалж байгаа бөгөөд тасалбар авах холбоос байршсан даруй нэвтрэхэд тухайн апплейкшн гацаж улмаар тасалбар авч чадахгүй байх асуудал үүсэж байгаа аж. "Тасалбарын холбоосыг урьдчилсан байдлаар дамлаж зарах гэсэн хувь хүмүүс олноор нь худалдан авч цааш үнийг нь өсгөн борлуулж байна" гэх хардлага байгаа юм.

Энэ тухай Хасын Хүлэгүүд багийн тамирчин Б.Билгүүн өөрийн цахим хуудаснаа "Тоглолтын тасалбараа тамирчдын гэр бүлд нь зориулж авах боломж нөхцөлөөр нь жаахан дэмжээд өгвөл зүгээр л юм. "Алалцаад" ч авч чадахгүй байхад, ямар нь олноор нь аваад байдаг юм" хэмээн юм. Тэгвэл Сэлэнгэ Бодонс багийн эзэн Л.Наранбаатар "Хоёр баг хамтраад тамирчдын ар гэр, спонсорууд, академийн хүүхдүүддээ 200 ширхэг тасалбарыг худалдаалж буй үнээр нь авах хүсэлт холбоонд өгье" гэж бичсэн байна.

Лигийн тоглолт явагдаж буй "М Банк" аренагийн ордон 3000 хүний суудалтай, 1850 м2 талбайтай юм. Хагас шигшээ тоглолтууд гэхэд л дүүрэн үзэгчтэй, тасалбар олдохгүй болж дууссан. Ирэх сарын нэгэнд эхлэх аваргын цувралын тоглолт бүр үзэгч дүүрэн болох нь ойлгомжтой.

Тиймээс "Shoppy.mn" цуврал эхлэхээс өмнө тасалбар олноор нь авч цааш дамлаж зарах асуудлыг шийдвэрлэх шаардлага үүсээд байгаа юм. Угтаа Монголын сагс хөгжиж 3,000 хүний суудалтай ордон тоглолт бүрд дүүрч байхад хүртээмжтэй, шударга тасалбар борлуулах менежмент дутагдаж байна.

Б.АЗЖАРГАЛ
ЭХ СУРВАЛЖ: eguur.mn

Түгээх : Facebook Twitter
Өмнөх
Танилц: Маргааш эхлэх боксын А...
Таны сагс ( бүтээгдэхүүн)

Байршил :