Өсвөрийн ААШТ-ны мөнгөн медалийн төлөө манай улсын гурван тамирчин тулалдана
- 2026/05/12
Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Өсвөр үеийн боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж буй. Өнөөдөр /2026.05.11/ эмэгтэйчүүдийн ангилалд мөнгөн медалийн төлөө Монгол Улсын гурван тамирчин тулалдана.
Тухайлбал,
- 48 кг жинд А.Мөнгөнзул
- 50кг жинд З. Аминхайр
- 57кг жинд Ч. Дагиймаа нар тулалдах юм.
Мөн эрэгтэйчүүдийн 50 кг жинд Ө.Сүлд, 49 кг жинд Т. Кайсар нар одоогоор хүрэл медалийн болзол биелүүлээд байна. Удахгүй тэдний дараагийн тулааны хуваарь гарах юм.
Б.АЗЖАРГАЛ
ЭХ СУРВАЛЖ: eguur.mn
