Заалаа бүртгүүлэх

Хадгалсан : заал

М.Нандинцэцэг АНУ-ын Олимпын боксын хамгийн нэр хүндтэй тэмцээний аварга боллоо

М.Нандинцэцэг АНУ-ын Олимпын боксын хамгийн нэр хүндтэй тэмцээний аварга боллоо

  • 2026/05/19

Монгол Улсын гавьяат тамирчин М.Нандинцэцэг АНУ-ын Олимпын боксын хамгийн нэр хүндтэй тэмцээн, Oklahoma мужийн Tulsa хотод болсон "GOLDEN GLOVES"-д оролцож эмэгтэйчүүдийн 54 кг-ийн жинд аварга болжээ. Тэрбээр АНУ-д амьдарч байгаа бөгөөд өөрийн оршин суугаа Виржиниа, Норт Каролина, Вашингтон DC, Делавэр, Мэрилэнд бүс нутгийг төлөөлөн тулалдсан байна.

Энэ тухай тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Миний хувьд эхлээд “Хар Чоно” клуб, дараа нь Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэр болон Монгол Улсаа төлөөлж тулалдаж байсан бол энэ удаа АНУ-ын Виржиниа, Норт Каролина, Вашингтон DC, Делавэр, Мэрилэнд бүсийг төлөөлөн бусад мужийн тамирчидтай тулалдахаар боллоо. Амьдралд тохиож буй бас нэгэн сайхан мөч, мартагдашгүй дурсамж мэт санагдаж байна" гэжээ.

Б.АЗЖАРГАЛ
ЭХ СУРВАЛЖ: eguur.mn

Түгээх : Facebook Twitter
Өмнөх
Үндэсний Дээд Лигийн 10 удааги...
Таны сагс ( бүтээгдэхүүн)

Байршил :