Тавдугаар сарын 23-ны Бямба гарагт 06:00-18:00 цагийн хооронд хаагдах замууд
- 2026/05/20
“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт тавдугаар сарын 23-н буюу энэ долоо хоногийн Бямба гарагт болно. Энэ үеэр дараах байршилд 06:00-18:00 цагийн хооронд зам хаана.
Хөдөлгөөн хязгаарлах бүс болон хөдөлгөөн түр хаах авто зам, уулзвар, гарцууд:
- Цэцэг төвийн уулзвар
- Цаг Уур, Орчны Шинжилгээний Газрын уулзвар
- Чингэлтэй дүүргийн уулзвар
- ХБНГУ-ын Элчин сайдын яамны баруун, зүүн уулзвар
- 11-р хороолол
- Сансарын шатахуун түгээх станц
- Сансарын туннель
- Зүүн 4 замын уулзвар
- Халдварт
- Нарантуул захын уулзвар
- Нүхэн гарц
- Жанжин клуб
- Улиастай уулзвар
- “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвар
- Хан-Уул дүүргийн “И-март” худалдааны төвийн уулзвар
- Жаргалан хотхон
- Шангри-Ла төвийн уулзварт тус тус замын хөдөлгөөнийг түр хязгаарлана.
Харин марафон дууссаны дараа авто замын хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.
ЭХ СУРВАЛЖ: IKON.MN
