Заалаа бүртгүүлэх

Хадгалсан : заал

Танилц: Өнөө үед барилдаж байгаа бөхчүүдийн эрэмбэ

Танилц: Өнөө үед барилдаж байгаа бөхчүүдийн эрэмбэ

  • 2026/07/23

Их Монгол улс байгуулагдсаны 820 жилийн ой тохиож энэ жил 1024 бөх барилдаж шинээр даян аваргатай наадсан. Мөн олон улсын цолтон "төрсөн". Жил бүрийн наадмын дараа допингийн шинжилгээний хариуг чих тавин хүлээдэг. Энэ жилийн тухайд золоор тав давж шөвгөрсөн бөхчүүд дундаас хориотой бодис буюу допинг илрээгүй гэж шадар сайд Н.Номтойбаяр ам бардам мэдэгдэв.

Тэгвэл наадмын дараах байдлаар одоо цагт зодоглож буй бөхчүүдийн эрэмбэ нэлээд өөрчлөгдсөн. Өнөө үед барилдаж байгаа бүх бөхчүүдийг Увс аймгийн харьяат дархан аварга Н.Батсуурь Улсын наадмын 11 шөвөгтэй тэргүүлж байна.

Түүний дараагаар "шинэхэн" даян аварга Б.Орхонбаяр долоон шөвөгтэй удаалж буй юм. Харин гуравдугаарт олноо "өндөр" аварга хэмээн хүндлүүлсэн П.Бүрэнтөгс /найман шөвөг/, дөрөвт Г.Эрхэмбаяр долоон шөвөгтэй бол О.Хангай аварга таван шөвөгтэй удаалж байна.

Арслан цолтой бөхчүүдийг Ц.Содномдорж 10 шөвөгтэй тэргүүлж байгаа бол Х.Мөнхбаатар 10 шөвөгтэй хоёрт бичигдэж байна. Гуравт "шинэхэн" арслан Б.Бат-Өлзий таван шөвөгтэй бол дөрөвт Э.Оюунболд дөрөв шөвгөрсөн амжилтаар бичигдэж байгаа юм. Харин тавдугаар байранд Э.Батмагнай гурав шөвгөрсөн амжилтаар удаалж байна.

Б.АЗЖАРГАЛ
Эх сурвалж: eguur.mn

Түгээх : Facebook Twitter
Өмнөх
FIFA-гийн шинэ нүүр царай: Дөн...
Таны сагс ( бүтээгдэхүүн)

Байршил :