Эрдэнэт хотын 50 жилийн ойн барилдаанд дархан аварга Н.Батсуурь, улсын арслан Ц.Содномдорж нарын таван арслан, нэг гарди, долоон заан цолтон зодоглоно
- 2026/07/24
Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадам энэ сарын 23-наас 26-ныг дуустал үргэлжлэх юм. Өнөөдөр тус наадмын бөхийн барилдаан эхлэх хуваарьтай.
Тус барилдаанд зодоглохоор дархан аварга Н.Батсуурь, улсын арслан Ц.Содномдорж, Э.Оюунболд, Э.Батмагнай, Ц.Бямба-Отгон, шинэ гарди М.Лхагвагэрэл, заан Н.Жаргалбаяр, Д.Баасандорж, Д.Анар, Д.Хүдэрбулга, С.Сүхбат, шинэ заанууд болох Л.Энхсаруул, Д.Алтанцоож, улсын харцага Б.Зоригтбаатар, Ш.Уламбаяр, Г.Ганхуяг, Н.Батзаяа, Т.Баасанхүү, О.Мөнх-Эрдэнэ, шинэ харцага Э.Мөнхжаргал, Б.Одгэрэл, М.Бэлгүтэй, шинэ харцага Ө.Батсуурь нарын зэрэг улсын цолтнууд барилдахаар бүртгүүлжээ.
Харин шинээр арслан цолтон болсон Б.Бат-Өлзий энэ барилдаанд зодоглохгүй бололтой.
Энэ наадмын түрүү бөхийг автомашинаар байлах бол үзүүрлэсэн бөх байраар мялаалгах аж. Түүнчлэн зургаан насны түрүү морьдын эзнийг автомашинаар шагнахаар болсон юм.
Эх сурвалж: eguur.mn
