Dwight Howard Монголын лигт бус Гүржийн “Black Fortress Tbilisi” багт тоглоно
- 2026/09/11
NBA-ийн найман удаагийн бүх одод, аварга Dwight Howard Монголд ирж, “SG Apes” багийн өмсгөлтэй талбайд гарч тоглосон. Түүнийг үргэлжлүүлэн "SG APES" багийн бүрэлдэхүүнд нэгдэж Монголын дээд лигт тоглох эсэх нь олны анхаарлыг татаж байв.
Тэгвэл Dwight Howard өчигдөр буюу есдүгээр сарын 10-нд Гүржийн “Black Fortress Tbilisi” багтай албан ёсоор гэрээ байгуулснаа зарлалаа. Тэрбээр аравдугаар сараас Гүржийн нийслэл Тбилисид болох тоглолтуудад оролцох юм байна. “Black Fortress Tbilisi” баг нь Гүржийн дээд лигт анхны улирлаа тоглохоор бэлтгэж буй шинэ баг аж.
Б.САНАА
Эх сурвалж: eguur.mn
