“Будапешт Их Дуулга 2026”: Ө.Бямбасүрэн мөнгө, МУГТ Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ
- 2026/09/14
Лос Анжелес 2028 зуны олимпын наадмын эрхийн оноо олгох олон улсын цуврал тэмцээн болох Будапешт их дуулгын эхний өдөр эмэгтэйчүүдийн -48кг /жин/-д Олимпын мөнгөн медальт, Дэлхийн аварга, МУГТ Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ. Түүнчлэн эрэгтэйчүүдийн -66кг /жин/-д ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртсэн амжилт толилуулав.
Мөн эмэгтэйчүүдийн -48кг /жин/-д Монгол улсаас Унгар улсад суугаа элчин сайд Н.Энхтайван шагнал гардуулж тэмцээнд оролцож буй тамирчдад амжилт хүсэн гарын бэлэг гардууллаа.
Б.САНАА
Эх сурвалж: eguur.mn
