Заалаа бүртгүүлэх

Хадгалсан : заал

Дээд лигийн зургаан удаагийн аварга П.Болортулгын "сүүлчийн бүжиг"

Дээд лигийн зургаан удаагийн аварга П.Болортулгын "сүүлчийн бүжиг"

  • 2026/10/14

Хөгжлийн "M" лигийн Налайх Бизон багийн тоглогч ОУХМ П.Болортулга энэ улирал тоглоод зодог тайлахаа мэдэгдлээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Сүүлийн улирал минь байх болно. Сагсан бөмбөгийн спортдоо болон үе үеийн баг хамт олон, найз нөхөд, багийн эзэд болон үзэгч дэмжигч та бүхэндээ бүгдэд нь маш их баярлалаа" хэмээн бичжээ.

П.Болортулга нь Монголын сагсан бөмбөгийн лигийн түүхэн дэх шилдэг төвийн тоглогчдын нэг бөгөөд 2015 онд ОУХМ цол хүртэж байв. Тэрбээр талбайд хамгаалалт, самбараас бөмбөг авалтаараа онцгойрч "Дундговь Альянс Тех Харцага" багт тоглож байх үед П.Болортулга, Д.Одбаяр нарыг сагсан бөмбөг сонирхогчид "Ихэр цамхаг" хэмээн нэрлэж байсан юм.

Мөн тэрбээр Монгол улсын шигшээ багийн үндсэн бүрэлдэхүүнд багтаж, Азийн наадам болон "FIBA"-гийн албан ёсны тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцож байсан туршлагатай. Түүнчлэн зөвхөн талбай дээр тоглохоос гадна NBA-гийн тоглолтуудыг албан ёсны эрхтэйгээр тайлбарлах тайлбарлагчийн ажилд хүч сорьж буй нэгэн.

Б.САНАА
 Эх сурвалж: eguur.mn

Түгээх : Facebook Twitter
Өмнөх
Баянхошуунд баригдаж буй спорт...

Байршил :