Заалаа бүртгүүлэх

Хадгалсан : заал

Э.Цэндбаатар аваргын бүсийн төлөөх тулаанд Мексикийн боксчныг яллаа

Э.Цэндбаатар аваргын бүсийн төлөөх тулаанд Мексикийн боксчныг яллаа

  • 2023/04/28

МУГТ Э.Цэндбаатар өнөөдөр /2023.04.28/  WBC-ийн Хойд Америкийн аваргын бүсийн төлөө 59 кг-ын жинд Мексикийн боксчин Эди Валенсиатай тулалдлаа. Тэмцээн АНУ-ын Нью-Йорк хотын "Sony Hall" танхимд болж, Э.Цэндбаатар өрсөлдөгчөө ялав.

Түүний өрсөлдөгч 32 настай, Мексик боксчин Эди Валенсиа нь одоогоос 10 жилийн өмнө буюу 2013 онд мэргэжилд хөл тавьсан. Замналдаа нийт 36 тулаан хийж, 20 ялж, 9 ялагдаж, 6 тэнцэж, 1 тулаанаа хүчингүйд тооцуулж байсан. Мөн 7 ялалтаа хүнд цохилтоор авсан бөгөөд нэг ч удаа хүнд цохилтоор ялагдаж байгаагүй гэсэн үзүүлэлттэй тамирчин аж.

Эргэн сануулахад МУГТ Э.Цэндбаатар хамгийн сүүлд АНУ-ын Нью Йорк хотноо энэ оны хоёрдугаар сарын 24-нд мэргэжлийн боксын тулаан хийж, өрсөлдөгч Жиованни Гитеррезийг хүнд цохилтоор ялсан. Энэ үеэр АНУ-ын спортын сэтгүүлчид ярилцлага өгөхдөө "Бүр илүү сайжирч, бүх бүсийг нь авмаар байна” хэмээсэн.

Ийнхүү МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн боксын дэвжээнд зургаа дараалан яллаа.

Түгээх : Facebook Twitter
Дараах
"Уран гулгалтын одод Монг...

Location for : Listing Title