Улаанбаатарын Их дуулгыг чимэх 5 тамирчин
- 2024/06/05
3×3 сагсан бөмбөгийн мэргэжлийн багуудын улирал үргэлжилж, дэлхийн Их дуулгын ээлжит тэмцээн Улаанбаатар хотноо болох гэж байна. Тус тэмцээн зургадугаар сарын 8-9-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд болох бөгөөд дэлхийн шилдэг багууд оролцох юм. Монгол Улсаа төлөөлөн Улаанбаатар ММС Энержи, Сансар, Завхан Сайнскор багууд өрсөлдөнө. Тэгвэл Улаанбаатарын дэлхийн Их дуулгын онцлох тамирчдыг та бүхэндээ хүргэе.
1. АХ ДҮҮ СТОЙЧИЧ /УБ ХУИШАН НИ/
3х3 сагсан бөмбөг сонирхогчид ах дүү Стойчичийг андахгүй. Хоёулаа л дэлхийн шилдгүүд. Тэгвэл шинэ улирлаас эхлэн Стефан Стойчич дэлхийн тэргүүн баг болох УБ Хуишан НИ багтай, дүүтэйгээ нэгджээ. Өдгөө 35 настай түүний хувьд өнгөрсөн улирал Хятадын Үши багт тоглож, хятадуудыг олимпийн эрх авахад туслалцаа үзүүлсэн нэгэн. Харин дүү Страхиния Стойчич бол ямар ч маргаангүй өнөө цагийн 3х3 сагсан бөмбөгийн номер нэг тоглогч. Ах дүүсийн шидэлт, ур чадвар, хамгаалалт, дамжуулалт гээд бүгд гайхалтай.
2. ЖИММЕР ФРЕДДЕТТЕ /МАЙАМИ/
Оюутан ахуйдаа NCAA-д гялалзаж, NBA-д тоглож явсан Жиммер Фредетте сүүлийн жилүүдэд 3х3 сагсан бөмбөгт онцгойрч буй. Шигшээ багтаа хүртэл дуудагдаж, дэлхийн аваргын финалд Сербийг хожиход ганцхан шидэлт дутсан. Ирэх олимпод ч эх орноо төлөөлөн оролцоно. Жиммерийн шидэлт, оролтыг зогсооно гэдэг амаргүй даваа. Алсын зайн шидэлтийг 44 хувьтай гүйцэтгэдэг гэхээр гүйцэтгэл өндөртэй нь харагдана.
3. УОРТИ ДЕ ЙОНГ /АМСТЕРДАМ/
Өнгөрсөн улирал хэн хамгийн шилдэг байсан бэ гэвэл маргаангүй Уорти де Йонгийг нэрлэнэ. Нидерландын залуугийн алхамттай оролт, тэсрэлт, шидэлт, итгэмээргүй төгсгөлүүд үнэхээр үзэгчдийг баясгадаг. Өнгөрсөн улирал Их дуулгын тэмцээнүүдэд 9.3 оноо дунджилсан гэдгээс нь харахад л довтолгооны мангас.
4. ЭВАЛДАС ЖАВГИС /РАВДОНДВАРИС ХОПСТРАНС/
Литвийн шигшээ багийг олимпийн эрх авахад гол үүрэг гүйцэтгэсэн хүн бол Эвалдас Жавгис. Өдгөө 27 настай онооны машин тэрбээр саяхнаас нутгийнхаа хамгийн том клуб болох Равдондварис Хоптранстай нэгдсэн. Түүнтэй хамт Пукелис гэх ур чадвартай үлэмж биетэн Улаанбаатарт хүч үзнэ. Тэдний хослол ч ирэх тэмцээнийг чимэх нь дамжиггүй.
5. Э.ДӨЛГӨӨН /УЛААНБААТАР ММС ЭНЕРЖИ/
Монголчуудын эчнээ мэдэх дайчин Э.Дөлгөөн эргэн ирсэн. Нэг хэсэг бэртэл гэмтлийн улмаас хүссэн тоглолтоо харуулж чадахгүй байсан тэрбээр олимпийн эрхийн сүүлийн тэмцээнээс эхлэн формдоо орсон нь харагдсан. Сүүлд Хятадын "Challenger" тэмцээнд түрүүлэхэд шидэлт нь гайхалтай байсныг дурдах хэрэгтэй. Мэдээж хамгаалалтаараа 3х3 сагсан бөмбөгийн мэргэжилтнүүдийн нэгд тооцогдоно.