Заалаа бүртгүүлэх

Хадгалсан : заал

Шинжааны Монгол теннисчин Буянцогт мэргэжлийн спортод гялалзаж байна

Шинжааны Монгол теннисчин Буянцогт мэргэжлийн спортод гялалзаж байна

  • 2024/10/08

БНХАУ-ын Бээжин хотод талбайн теннисийн нээлттэй тэмцээн болж буй юм. Чансааны 500 оноо өгөх мэргэжлийн талбайн теннисчдийн шилдгүүд цугларсан тус тэмцээний хагас шигшээд өрсөлдөх тамирчид тодорлоо.

Дэлхийн чансааг тэргүүлэгч Италийн Янник Синнер, №3 Испанийн Карлос Алькарас, №5 Данийл Медведевийн хамтаар тус тэмцээнд цагаан хуудсаар оролцож буй Буянцогт хэмээх монгол залуу шалгарчээ.

Өдгөө 22 настай Буянцогт энэ тэмцээний эхний тойрогт нутаг нэгт Жүн Чэн Шаныг 2:1-ээр буулган авсан бол дараагийн даваанд олимпын хүрэл медальт, Италийн Лорензо Мусситиг 2:0-ээр, шөвгийн наймд ОХУ-ын теннисчин Андрей Рублевийг 2:0-ээр илүүрхжээ.

Ингэснээр Буянцогт Бээжингийн нээлттэй тэмцээний хагас шигшээд шалгарсан анхны хятад тамирчин болж байна. 

Түүнчлэн дэлхийн чансааны ТОП 10-т данстай тамирчинтай анх удаа учраа таарч, ялснаар шинэ түүх бичлээ.
Тэрбээр хагас шигшээд дэлхийн чансааг тэргүүлж буй Янник Синнертэй учраа таарсан юм.

Буянцогт нь Шинжааны Бортал аймгийн Монгол айлд төрсөн. Түүнийг бага байхад аав нь нас барсан тул ээж нь дахин гэрлэх үед Буянцогт өвөө, эмээтэйгээ цуг амьдрах болсон юм. Гэхдээ өвөө, эмээ нь мандирин хэлээр тун муу ярьдаг байсан тул Буянцогтыг илүү боловсролтой болгохын тулд Өрөмч хотын хүүхдийн асрах төвд хүргэж өгчээ. 

Тэрбээр таван настайдаа дасгалжуулагч Лю Ёнгийн хараанд өртсөнөөр ХүЖөү хотод талбайн теннисээр хичээллэж эхэлснээр спортын замналаа эхлүүлсэн юм.
Түүний амжилт сүүлийн үед эрс өсөж буй. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Австралийн Александр Вукичийг ялснаар чалленжер зэрэглэлд анхны цомоо авч байсан бол энэ онд хоёр цомын эзэн болжээ. 

Мөн топ зэрэглэлийн Шанхайн нээлттэй тэмцээнд цагаан хуудсаар оролцохдоо Сербийн Миомир Кекмановичийг ялснаар чансааны 1,000 оноо өгдөг Мастерс ангиллын тэмцээнд анхны ялалтаа байгуулсан юм. 

Тэрбээр энэ жил Их Дуулга зэрэглэлийн Америкийн нээлттэй тэмцээнд оролцсоноор замналдаа шинэ хуудас нээсэн билээ. Хамгийн сүүлийн чансаагаар №96-д жагсах болсноор ТОП 100-д багтах болсон Хятадын дөрөв дэх теннисчнээр тодорсон. Түүнчлэн ATP-гийн дэлхийн чансааг тодорхойлох болсон 1973 оноос хойш нэг тэмцээнд чансааны ТОП 20-д бичигддэг хоёр тамирчныг дараалан ялсан Хятадын анхны теннисчин болжээ.

Эх сурвалж: ikon

Түгээх : Facebook Twitter
Өмнөх
Улаанбаатарын Их дуулгыг чимэх...
Дараах
Азийн топ лигт Онолбаатарын Ху...
Таны сагс ( бүтээгдэхүүн)

Location for : Listing Title