Азийн топ лигт Онолбаатарын Хулан тоглохоор болж гэрээгээ байгууллаа
- 2024/10/10
Монгол улсын шигшээ баг болон Улаанбаатар Амазонс багийн тоглогч Онолбаатарын Хулан БНХАУ-ын WCBA-ийн "WUHAN CRANES" багт тоглохоор болж гэрээгээ байгууллаа.
Түүний хувьд өнгөрөгч 6 сард БНХАУ-ын Ухань хотноо болсон FIBA 3x3 Wuhan Women Series-т оролцон тоглож тус клубын багийг хожсоноор уг багийн анхааралд өртсөн юм. Улмаар түүнийг багтаа элсүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж бэлтгэлийн бааздаа 9 сард урьж хамтарсан бэлтгэл, тоглолт хийж шалгасан юм.

Тэр дундаа Азийн топ лиг WCBA-ийн багаас санал авч тоглох болсон энэхүү мэдээ нь үнэхээрийн бахархалтай сайхан мэдээ болж байна.
Эх сурвалж: Монголын сагсан бөмбөгийн холбоо