Заалаа бүртгүүлэх

Хадгалсан : заал

Apes vs Bodons: Тамирчид талбайд, эзэд цахим сүлжээнд "үзэлцэж" байна

Apes vs Bodons: Тамирчид талбайд, эзэд цахим сүлжээнд "үзэлцэж" байна

  • 2026/03/17

Монголын сагсан бөмбөгийн холбооны Дээд лигийн энэ улирлын плей-оффын тоглолтууд буюу хагас шигшээ цуврал эхлээд буй. Хагас шигээ цувралд сүүлийн хоёр жил дараалан түрүүлээд байгаа Хасын Хүлэгүүд баг энэ жил энэ удаа дээд лигт хөл тавьсан ч хүлээлтээс илүү амжилт үзүүлсэн "Khan Falcons" багтай учраа таарсан. Багуудын цувралын эхний тоглолт маргааш болох хуваарьтай байна.

Харин дээд лигийн хүчтэй хоёр баг хагас шигшээд тулсан нь SG Apes болон Selenge Bodons багууд. SG Apes баг улирлыг амжилтаар түрүүлж дуусгасан бөгөөд анхдугаар холбооны цомыг өргөсөн. Тиймээс аваргын цомыг мөн өргөхийг хүсэж буй нь мэдээж. Тэдний өрсөлдөгч Selenge Bodons азийн хэмжээний баг болох том зорилго өвөртөлж буй. Ингэхийн тулд тэд Дээд лигийн аварга болж улмаар Азийн аваргуудын лигт хөл тавьж гэмээ олон улсын баг болох замдаа орох учиртай. Үүнийхээ төлөө багийн эзэн Л.Наранбаатар багагүй мөнгийг сагсан бөмбөгт оруулж дэлхийн хэмжээний тамирчин Demarcus Cousins хоёр дах жилээ авчирсан.

Хоёр багийн цуврал долоо дах тоглолтод шийдэгдэх магадлал өндөр байгаа юм. Эхний тоглолтод SG Apes баг хоёр онооны тэргүүлэлтэй хожсон бол хоёр дах тоглолтыг Selenge Bodons авч цувралыг тэнцүүлсэн бөгөөд тэдний дараагийн учраа энэ сарын 19-нд буюу ирэх пүрэв гарагт.

Талбайд тамирчид өрсөлдөхийн сацуу хоёр багийн эзэд талбайн гадна буюу өөрсдийн цахим хаягаараа аль хэдийн өрсөлдөөд эхэлсэн. Хоёр багийн эзэд цувралын өмнө өөрсдийн цахим хуудаснаа "хэрүүл хийхгүй байх түр гэрээгээ сунгалаа" хэмээн бичиж олны анхаарлыг татсан. Харин Бодонсын эзэн Л.Наранбаатар эхний тоглолтын дараа тоглолтын шүүлт алдаатай болсон SG Apes шүүгчдийг худалдаж авсан байж болзошгүй хэмээх утга бүхий зүйл бичсэн.

Тэгвэл хоёр дах тоглолтод SG Apes багийн ахлах дасгалжуулагч оролцоогүй бөгөөд түүнийг ажлаас нь чөлөөлсөн гэх мэдээлэл гарсан. Үүний хариуд О.Мөнхжин "Бодонс баг санаатайгаар ийм цуурхал гаргаж байна. Ахлах дасгалжуулагчаа ажлаас нь халаагүй, гэр бүлийн шалтгаанаар оролцох боломжгүй болсон. Дараагийн тоглолтуудад ирэх байх" гэсэн юм. Улмаар хоёр дах тоглолтод хожил авсны дараагаар Л.Наранбаатар өөрийн цахим хуудаснаа 2-0 хэмээн бичсэн юм. Энэ нь өмнөх тоглолтын үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд үндсэндээ хоёр тоглолтод манайх хожсон хэмээх утгыг илэрхийлсэн бичжээ.

Мөн тэрбээр "О.Мөнхжинтэй гарах барих гэсэн мөрлөж байна. Талбайд нь дахиад хожно" хэмээн бичсэн байна. Үүний хариуд О.Мөнхжин цахим хуудаснаа "Аварга авсан аятай баярлаж байна. Ордноос гараад явж байтал "араас бацаан минь, яасан бэ" гэж өдөх аястай орилсон. Бид угаас 6-7 тоглолт гарахыг мэдэж байгаа учир бэлэн" гэлээ.

Хоёр багийн тамирчид талбай дээр өрсөлдөхөөс гадна багийн эзэд энэ үйлдэл нэг талаараа сагсан бөмбөгийн энтертайнмент болгож, үзэгчдийн улам их татаж буй. Харин хэрэвзээ энэ үйлдэл хэмжээнээсээ хэтэрвэл асуудал үүснэ. Тиймээс хэмжээ тунг нь тааруулах ёстой.

Б.АЗЖАРГАЛ
ЭХ СУРВАЛЖ: eguur.mn

Түгээх : Facebook Twitter
Өмнөх
The MongolZ-ийн шинэ цэрэг cob...
Таны сагс ( бүтээгдэхүүн)

Байршил :